Ираны болон “зургаагийн” ГХЯ-ны тэргүүн нар Женевт цөмийн хөтөлбөрийн асуудлаар хамтарсан баримт бичгийг батлав.

“Уг баримт бичигт тухайн цаг үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины гаргаж байсан гадаад бодлогын үзэл баримтлалууд дээр суурилсан” гэж Сергей Лавров хэлсэн.

Бид Ираны энхийн цөмийн хөтөлбөрийг байгуулах болон уран баяжуулах эрхийг нь хүлээн зөвшөөрөх шаардлагатай бөгөөд ираны цөмийн хөтөлбөрийг хадгалахтай холбоотой бүхий л асуудлууд нь хаалттай байх төдийгүй, МАГАТЭ-гийн хатуу хяналтан дор явуулахаар хэлэлцэн тохиролцсон. Энэ бол эцсийн зорилт, гэхдээ өнөөдрийн баримт бичигт бүртгэгдсэн” гэж Лавров ярьсан.

Тегераны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх явцад цөмийн хөтөлбөрүүдийг зургаан сарын хугацаатай зогсоохыг үүрэг болгосон гэж Лавров цохон тэмдэглэв. “Энэхүү зорилгод хүрэх анхны ажлыг зургаан сарын хугацаатай явуулахаар тохиролцсон. Энэ хугацаанд Иран өөрийн бүх цөмийн хөтөлбөрийг зогсоон, шинээр центрфуг нэмэхгүй байх болон Аракийн хүнд усанд тогоо байгуулахтай холбоотой аливаа алхмуудыг хийхгүй байх юм. Өөрөөр хэлбэл, Иран цөмийн хөтөлбөрийн нийт хэмжээг МАГАТЭ бүрэн хянах бөгөөд энэ байдал нь 6 сар хадгалагдах юм” гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн уламжилсан.

Энэ үеэр Иран болон зууч “зургаагийн“ хооронд эрчимтэй яриах хэлэлцээнүүд үргэлжилсээр байна гэж Лавров тэмдэглэв. “Зургаан сарын турш статус-кво мөрдөгдөөд зогсохгүй, энэ хугацаанд Ираны цөмийн үйл ажиллагааг энхийн зорилгод хэрэгжүүлэхэд, шатахуун түлш, цөмийн цахилгаан станцууд болон анагаах ухааны болоод бусад хүмүүнлэгийн зорилгоор ашиглагдах боломжтой судалгааны цөмийн тогоонуудыг үйлдвэрлэхэд шаардагдах тэрхүү параметруудад хүрэх зорилгоор яриа хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэх болно” гэж оросын сайд тайлбарлав.

ОХУ-ын ГХЯ-ны сайдын үзэж байгаагаар, “зургаа” болон Тегераны хооронд хүрсэн хэлэлцээр нь Ираны хоригийг сулруулах боломж олгоно. Гэрээгээр өмнө Өрнөдийн орнуудын Ираны эсрэг гаргасан эдийн засгийн хоригуудыг Тегераны зургаан сарын хугацаатай уран баяжуулах хөтөлбөрөө зогсоохоор сольж буй юм. Үүний дүнд Иран өмнө тус улсын эсрэг авсан хоригийн дагуу хаагдсан дансны 4,2 тэрбум долл. авах боломжтой юм.

“Зургаа” болон Ираны тохиролцоонд Ираныг оролцуулж мэдэх, Сирийн асуудлаар болох “Женев-2” олон улсын бага хурлын бэлтгэл ажилд таатай нөлөө үзүүлэж мэднэ гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. “Дээр миний дурдсан эерэг хүчин зүйлүүдээс гадна, энэхүү тохиролцоо нь сирийн тулгамдсан асуудлуудыг зохицуулах “Женев-2” олон улсын бага хурлыг явуулах бүтээлч ажилд, Ираныг татаж оруулахад таатай нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэж Лавров сэтгүүлчдэд ярьсан.