Хүний тархины мэдрэлийн эсүүд генетикийн хувьд нэг төрлийн бус байдаг. Үүнийг америк-оросын хэсэг эрдэмтэд батлажээ. Нейронууд нь ДНК-ийн зарим хэсгүүдэд илт ялгаатай нь ажиглагдадаг төдийгүй, хромосомынхоо тоогоор хүртэл ялгардаг байна. Генетикийн “шигтгэмлийн” энэхүү нээлт нь зарим хүнд өвчнүүдийн гарал үүсэл, хөгжлийг тодруулах боломж олгож байна. Жишээ нь, Дауны синдром.

Олон жилийн турш биологийн ухаанд бэлэг эрхтээс бусад хүний бие мах бодийн бүх эсүүд адил хэмжээний ген, хромосомуудыг тээдэг гэх аксиом оршиж байсан. Тэгвэл генетикийн эрдэмтэн Айра Холла, Фреда Гейджа, Светлана Шумилина нараар удирдуулсан америк-оросын эрдэмтдийн хэсэг энэхүү төсөөллийг эргэлзээтэй болгосон. Эрдэмтдийн бүлэг тархинд генетикийн шилтгэмэл байдаг гэдгийг баталсан. Нейронууд тэдэн рүү тархаж байгаа ДНК-ийн хүчтэй элементүүдээс мэдэгдэхүйц ялгарна, ингэхдээ стандартын бус тооны хромосомуудыг тээж мэднэ. Үүгээр зогсохгуй гэн нэг ширхэг байсан ч, олон тооны хувьтай байж мэднэ.

Эрдэмтэд гурван хүний тархины бодисноос тухайн хүмүүсийн 110 нейроныг гарган авч, тэдний бүтцийг тодорхойлжээ. Тэгтэл нейронуудын 40 гаруй хувь нь генуудын олон төрлийн тоог харуулжээ. Заримд нь ген хүрэлцээгүй байхад, заримынх нь илүүдэлтэй байжээ.

Яг ийм ажлыг “хуруу шилэнд” цусны үүдэл эсээс үүсдэг нейронууд дээр туршилт явуулсан. Ийм 40 нейронуудын дундаас 13 гены тооны хувилбрыг оруулжээ. Ингэхэд өмнөх эсүүдэд нейронууд ажиглагдаагүй байна. Тэгэхлээр тэдгээрийн генетикийн олон төрөлд мэдрэлийн бие гүйцсэн тусгай эсүүд нь хэдэн долоо хоногийн өмнө боловсордог.

Хүний бие махбодид эл процесс нилээд эрт явагдаж дуусдаг бөгөөд, хүний бие гүйцсэн тархины бүтэц, үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ чухам ямар нь гэдгийг тогтоох шаардлагатай юм. Янз бүрийн геномтой нейронууд нь төрөл бүрийн тоо хэмжээтэй зарим уургуудыг гаргах болно.

Тархинд генетикийн ийм олон төрөл ямар хэрэгтэй болох нь одоогоор тодорхойгүй байна. Генетикийн “шилтгэмлийн” янз бүрийн төрлүүд нь олон төрлийн өвчин өдөөдөг байж болзошгүй юм гэж Светлана Шумилина ярьж байна. Түүний яриагаар ойрын үед ийм холбоо тогтоох боломжтой ажлыг төлөвлөж байна.