Башкирын эрдэмтэд дэлхийд хосгүй гагнуурын технологийг боловсруулжээ. Энэ нь хөнгөн цагааны хайлшийг нэн бат бөхөөр нэгтгэн гагнах боломжийг олгож байгаа юм. Мэргэжилтнүүдийн гарган авсан туршилтын загварын бат бөх чанар 500 мегапаскалиас илүүтэй байна. Дэлхийд ийм үр дүнд хэн ч одоогоор хүрээгүйг хосгүй бүтээлийг зохиогчид баталж байгаа юм.

Шугамын үрэлтийн гагнаас өдийг хүртэл зевхен титаны хайлшаас жижиг хэсгийг бүтээхэд ашиглагдаж байжээ. Оросын Уфагийн нисэхийн техникийн улсын их сургуулийн мэргэжилтнүүд анх удаагаа энэ технологийг хөнгөн цагааны хайлшийг гагнахад ашиглаж чадлаа гэж «ОДХ» радиод тус их сургуулийн гагнуурын үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн тэнхимийн доцент Александр Медведев яриад: «Хөнгөн цагааны хайлш сайн гагнагддаггүй бөгөөд гагнагдсан ч холбоос нь тийм ч бөх бат болдоггүй. Харин энэ удаагийн ганалтын бөх байдал гагнагдаж байгаа металлын бат бөхөөс дутахааргүй болсон юм. Дэлхийн практикт нисэхийн салбарт гол чухал болох нарийн жижиг хэсгийг гагнахыг шаарддаг тийм бат бөх гагналтын холбоос байхгүй юм. Бид олон жижиг хэсгээс бүрдсэн нэгдмэл мэт бат бөх гагналтын холбоосыг олж авч чадсан» гэж өгүүллээ.

Электрод, тур суулгах материал, хамгаалалтын хий зэрэг жижиг эд ангиудыг үйлдвэрлэх үнийг өсгөдөг бусад хэрэгслүүдийг хэрэглэхийг шаарддаггүйгээрээ уг технологи давуу талтай юм. Уг аргыг үндсэндээ нисэх онгоц бүтээх, тухайлбал, нисэхийн хөдөлгүүрийг бүтээхэд ашиглах болно. Хөдөлгүүрийн зангилааны бат бөх чанар ямар болохоос онгоц ямар болох нь хамаарна, учир нь хөдөлгүүр гэдэг аливаа машины зүрх нь билээ.

Тэр ч бүү хэл тусгаар жижиг эд ангиудын бат бөх байдлыг өчүүхэн хэмжээгээр нэмэгдүүлэхэд хөдөлгүүрийн шинж чанар сайжрахад үр дүн өгдөг болохыг мэргэжилтэн тэмдэглэн хэлээд: «Манай жижиг эд ангийн гагнаасын бат бөх байдлын өсөлт нэлээд их-10% юм. Манай улсын болон гадаад орнуудын лавлахад бидний судалсан Д16 хайлшийн гагнаасын холбоос 450 мегапаскалиас илүүтэй тохиолдож байгаагүй, харин манайх 500 мегапаскалиас илүү юм. Хэрэв бат бөх чанар нь нэмэгдсэн бол жижиг эд ангийг хөнгөн, жижгээр хийж болно. Үүнтэй уялдан хөдөлгүүр бага шатахуун хэрэглэн, зорчигчдыг тээвэрлэх илүү жин үлдэх юм».

Эрдэмтдийн тооцоолсноор нисэх хөдөлгүүрийн хувийн жин гагнуурын шинэ технологийг хэрэглэснээр 30% хүртэл багасаж, түүний зэрэгцээ нийт цогцолборын үйлчлэх хугацаа нэлээд ихсэх юм. Нисэх хөдөлгүүрийн чухал зангилаасуудын нэг болох башкирын эрдэмтдийн бүтээлийг ашигласан шахуургууд 2015 онд бий болно. Зөвшөөрөх эрхийн бичиг авах үйл явцын дараа тэдгээрийг олноор нь үйлдвэрлэх юм.