Хятадын зүүн нутаг дахь Шаньдун мужид нефтийн хоолой дэлбэрсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 47 хүртэл өсч, шархдагсдын тоо 136 болжээ. Дэлбэрэлт өнөөдөр хятадын нефть химийн Синопек корпарацид харьяалагддаг нефть хоолойн нэгэн салаанд засварын ажил хийх үеэр болсон байна. Ослын шалтгаан ойролцоо орших Циндао хотын нефть боловсруулах үйлдвэрийн нефтийн хоолойд нефть шүүрснээс болжээ.