Сирийн химийн зэвсгийг хуурай газар дээр устгах талаар тохиролцож чадахгүй байна. ХЗХБ-ын мэргэжилтнүүд түүнийг далай тэнгис дээр устгах боломжийг авч үзэж эхэллээ. Хорт бодисыг устгахад ус хэдий чинээ саармаг-тохирох эсэхийг «Оросын дуу хоолой» радиод мэрргэжилтнүүд хэлэлцэн ийнхүү ярьж байна:

-Сирийн химийн зэвсэг Сирийн нутаг дэвсгэрээс гадна устгагдах ёстой гэж ХЗХБ-ын шийдвэрт дурдагдсан билээ. Гэвч байлдааны хорыг өөртөө авах хүслээ илэрхийлэхгүй байна. Албани, Герман, Норвеги ийм саналаас аль хэдийн татгалзжээ.

Тэр үед Байгууллагын хуралдаан дээр өөр хувилбар болох хэний ч бүс далайн усан дээр устгалыг явуулах талаар дурссан байна. Үүний тулд 2 зам бий. Нэг дэх нь химийн зэвсгийг живүүлэх гэж цэргийн тоймч, «Незвависимое военное обозрение» сонины редактор Виктор Литовкин яриад:

«Хүн төрөлхтөний түүхэнд живүүлэх туршлага бий. 1945, 1946 онуудад гетлерийн Германийг бут цохисны дараа 150 мянга гаруй тонн химийн хорт бодис үлдсэн байна. Ялсан орнууд-ЗХУ, АНУ, Франц, Их Британи улсууд энэ «баялгийг» өөр хоорондоо хувааж Балтийн болон Хойд тэнгист живүүлсэн юм.

Ингэхдээ зарим нь тэдгээрийг шууд ачааны онгоцтой нь зарим нь тавцангаас торхтой нь гарган хаяжээ. Энэ бүхэн сүүлийн 70 жил элс, лагаар хучигдсан байна. Одоо үүнийг яах нь бүрэн ойлгомжгүй байгаа юм» гэжээ.

Хоёр дахь зам нь Сирээс химийн зэвсгийг тусгай ачааны хөлгөөр эсвэл тавцангаар саармаг ус луу гарган тээвэрлэж тэнд нь шатаах явдал юм. Япон улс Дэлхийн 2-р дайны үеэс Хятадын газар нутаг дээр оршиж байсан өөрийн химийн зэвсгийг ийм устгасан билээ.

Мөн ийм туршилт АНУ-д ч бас бий, гэхдээ тэд химийн зэвсгийг устгах ажиллагааг усан дээр биш, харин усан дорхи шүрэн арал дээр явуулсан юм гэж цэргийн шинжээч Виктор Литовкин дурсаад:

«АНУ, Гавайгаас холгүй орших Жонсон шүрэн арал дээр нэгэнтээ америкийн цөмийн зэвсгийг туршин-химийн зэвсгийг шатаасан билээ. Шүрэн арлын эргэн тойронд суурин газар байдаггүй тул энэ нь нэлээд аюулгүй арга юм.

Ачааны хөлөг дээр хаа нэгтээ саармаг усан дээр устгах нь бас боломжтой боловч шатаах арга ер нь бүдүүлэг соёлгүйд тооцогддог. Учир нь химийн зэвсгээс хожим хэрэглэж болох ашигтай бодисыг гаргаж авч болох юм. Зарчмын хувьд үүнийг хийх боломжтой» гэж тэрбээр өгүүллээ.

Гэсэн ч усан дээр устгахтай санал нийлэхгүй олонх бий. Юуны өмнө экологийн аюулгүй байдалтай холбоотой. Сири улсаас хорт бодисыг хаа нэг тийш уламжлалт «хогийн» дүүрэг Номхон далай луу тээвэрлэх нь хол, удаан, газар нутгийн хувьд хөлөг онгоцууд нь дайрч өнгөрдөг олон улсуудын зөвшөөрөл шаадлагатай болно, мөн зэвсэгт харуул гэх мэтээр хүндрэлтэй зүйл их байна.

Газрын дундад тэнгис гэхэд ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлаар хэдийн бохирдсон, одоо тэнд «химийн зэвсэг» л дутагдаж гэнэ хэмээн чөлөөндөө гарсан дэд адмирал, ОХУ-ын засгийн газрын дэргэдэх усан дорхи онцгой ажиллагааны Хорооны дарга асан Тенгиз Борисов онцлоод:

«Аливаа нэгэн онц байдал үүсэхийг хэн ч үгүйсгэхгүй. Юу ч тохиолдож болно, орчны агаар бохирдож ч болно. Тухайн үед дэлхий орчмын тойрог замд буюу алс холын сансарт радио идэвхт хог хаягдлыг зөөж гаргах ийм санаа бас гарч байсан.

Эхэндээ энэ нь сайхан санаа шиг байсан ч хожим сансрын хөлөг гараанаас гарахад онц байдал тохиолдоход асар их газар нутгийг бохирдуулж болох нь тодорхой болсон юм. Тиймээс үүнээс татгалзсан билээ.

Сирийн химийн зэвсэгтэй яг тодорхой, юу хийхийг бодож олох хугацаа ХЗХБ-д бараг үлдсэнгүй. 12-р сарын 17-нд гэхэд тэдэнд Сирийн химийн зэвсгийг устгах төлөвлөгөөг боловсруулсан байх ёстой. Үүний зэрэгцээ түүнийг улсын газар нутгаас 2014 оны 2-р сарын 5-нд гэхэд гаргаж, харин 6-р сарын 30-нд гэхэд устгасан байх ёстой билээ.