Орос хэлээр ярьдаг хүмүүсийн тоо дэлхийд өсөн нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Пушкин, Толстой нарын хэлэнд улам их анхаарал тавих болсон.Орос хэл олон улс орны сургуульд анхны гадаад хэл болж байна. Орос хэл дэлхийд ямар үүрэг гуйцэтгэх вэ? Ирээдүй нь ямар байна?

Европын орос хэл судлаачдын их хурал саяхан Швейцарт боллоо. Швейцарт 2 мянга орчим оюутан янз бүрийн сургууль, түүний дотор их сургуульд орос хэл сурч байна. Сүүлийн жилүүдэд ЕХ-ны гишүүн орнуудад орос хэл сонирхогчдын тоо өсөн нэмэгдсэн тухай шинжээчид мэдээллээ.

НҮБ-ын мэдээлснээр орос хэл дэлхий даяар тархсан үзүүлэлтээр 6-р байр эзлэж байна. 300 сая гаруй хүн оросоор ярьдаг. Түүний дотор ЕХ-ны орнуудын 7 сая орчим хүн орос хэл мэднэ. Гэвч одоо орос хэл мэддэг хүмүүсийн тоо хэмжээ 1980-д оны сүүлээр ЗХУ бутраснаас өмнөх үзүүлэлтээс бага байна.

Гэвч хандлага өөрчлөгдэж байна гэж «Орос ертөнц» фондын удирдагч, Улсын думын боловсролын хорооны тэргүүн, түүхийн ухааны доктор Вячеслав Никонов «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Тэр үед Дорнод Европын орнуудад орос хэл ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуульд заахаа больсон билээ.

1990-д онд Болгар орос хэл сурч байгаа сурагчдын тоогоор 14-р байр эзлэж байсан юм. Гэвч одоо Болгарт орос хэл англи хэлнээс тэргүүлж 1-р байр эзлэх болсон тухай Болгарын статистикийн агентлаг мэдээлжээ. Оюутан сурагчид чухам орос хэлийг анхны гадаад хэлний хувьд сонгон авч байна.

90-д онд Монголын байдал ч бараг адилхан байсан. Орос хэлнийг ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хассан билээ. Харин одоо монголын сургуулийн 7-9-р ангид орос хэл үзэж байна. Орос хэл ахин сурах болсныг Улаанбаатарт Оросын ШУ,соёлын төвийн Орос хэлний төвд орос хэл сурахыг хүсэгчдийн тоо хэмжээ нэмэгдсэн явдал нотлон харуулав.

Вячеслав Никоновын хэлснээр орос хэлний мэдлэг Болгарт төдийгүй Дорнод Европын бусад улсад өрсөлдөх үеэр давуу тал болсон юм. Дорнод Европын компаниуд болон соёлын янз бүрийн байгууллагууд орос хэл мэдэх хүмүүсийг ажилд дуртайяа авч байна.

Польшид орос хэл сурч байгаа хүмүүсийн тоогоор хоёрт орж байна. Хүүхэд тань орос хэл мэдэхийг эрмэлзэж байна уу гэсэн асуултад ТУХН-ийн орнуудын улам олон оршин суугч нааштай хариулж байна. Жишээ нь Гүржэд санал асуулгад оролцогчдын 92 хувь нь орос хэл сурахын төлөө байна.

Үүнд эдийн засгийн хүчин зүйл ч чухал ач холбогдолтой юм. Олон улс орны оршин суугчид Орост мөнгө олохоор ирдэг. Эдүгээ ОУ цагаачдын тоогоор АНУ-ын дараа хоёрт орж байна. Вячеслав Никонов хэлэхдээ

«Мэдээжээр эдийн засаг бол нэн чухал хүчин зүйл мөн. Орост ажиллаж байгаа цагаачдаас Дундад Азийн улсуудад явуулж байгаа хөрөнгийн үлэмж хэсгийг хүүхдүүддээ орос хэлний курсад суралцуулахад зарцуулж байгаа нь сонин шүү.

Хүүхдүүд нь орос хэл сурвал сайн гэдгийг манайд ажиллаж байгаа цагаачид ухамсарлаж байна. Цагаачлал бол эдийн засгийн ухагдахуун мөн. Хүмүүс ажиллаж мөнге олох боломж байгаа улсад л очдог. Орост бараг 12 сая цагаач байна. Мэдээжээр тэд болон тэдний гэр бүлд орос хэл маш чухал» гэлээ.

Хилийн чанадад оросын сургуулиудыг дэмжих Оросын улсын хөтөлбөр энэ онд нэмэлт санхүүжүүлэлттэй болов. Байдлаас харахад ойрын үед дэлхийд орос хэл сурах төвуүүдийг дэмжих шинэ хөтөлбөр бий болно. Ийм хөтөлбөр их шаардагдсаар байна.