Интернет орчинд тавих хяналт, чанар сайтай тоот телевиз,төлбөртэй электрон ХМС, гар компьютерийн цуврал кино шинэ медиа орчинг бүрдүүлнэ. Оросын зонхилох ХМХ удирдагчид Үндэсний телевиз, радиогийн холбооны ХУ11 их хурал дээр ийм дүгнэлт хийжээ.

Их хурал «Ирээдүйн ХМХ одоо үүсэн байгуулагдаж байна» гэсэн уриан дор Москвад нээгдэв. Лекц,семинар,мастер-классыг зохион байгуулахын хамт мэргэжлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн гаргажээ. Оросын ба гадаадын үйлдвэрлэгчид телевиз, радиогийн нэвтрүүлгийн жижиг танхим, авсаархан камер, нэвтрүүлгийн бүх үйл явцыг хангах автомат багажийг дэлгэн тавьжээ.

Гэвч шинэ ямар ч технологи бол мэдээлэл уламжлах урьдын техникийн шинэ хувилбар төдий зүйл юм. Тэдгээр нь хэдэн жилийн дараа ХМХ-үүд ямар болохыг тодорхойлохгүй. Медиа бүтээгдэхүүн хэрэглэгчид л шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэнэ гэж «Оросын дуу хоолой» радио компанийн дарга Андрей Быстрицкий хэлээд:

«Медиа хувьсгал аль хэдийнэ хийсэн. Шинэ медиа орчин төлөвшин тогтсон байна. Бүгдийг бүхэнтэй холбох боломж ба тоот технологи байгаа. Телевиз, Интернетийн хоорондын ялгааг хэрэглэгчид тодорхойлж байна. Энэ салбарт нисэх онгоцны үйлдвэрлэлийн хүрээнд болсон үйл явдал бараг давтагдсан.

Өнгөрсөн зууны 60-д онд нисч байсан онгоцуудын тохилог нөхцөл, хурд нь шинэ загварын онгоцоос их ялгагдахгүй байна. Технологи биш алсын холбоо харилцааны үйл явцад нэгдэгсдийн хэрэгцээ л медиа орчингийн цаашдын хөгжлийг тодорхойлно. Бүх технологийг зохион бүтээж дууссан» гэв.

Их хуралд оролцогчид ХМХ-ийн ирээдүйг хөндөж ярихдаа ойрын үед янз бүрийн ХМХ зааг хязгаар үгүй болохыг тэмдэглэв. Мультимедиа олны анхаарлыг их татах юм.1-рт контентыг сонгох, 2-рт үйл явцад оролцох боломж олгох юм. Тухайлбал үзэгч спортын тэмцээнийг ямар камераас харах бую дуу авиаг ямар индрээс сонсохыг өөрөө шийдвэрлэж мэднэ.

Интернет орчинд буурьтай өөрчлөлт гарна. Энэ нь юуны түрүүнд мэдээлэлд тавих хяналтад хамаатай гэж Андрей Быстрицкий хэлээд:

«Төр ба үндэсний зохицуулагчийн үүрэг дэлхий даяар өсөн нэмэгдэхийг сүүлийн үеийн нөхцөл байдал тусган харуулж байна. Янз бүрийн улс орон нэгдсэн Интернет орчинг салган хувааж, тусгаарлах арга хэмжээ авах бололтой.

Гол төлөв европын орнууд үүнийг санаачилж болзошгүй. Миний бодоход ойрын хэдэн жилд дэлхийн хүнд сурталт ёс даган мөрдөгчид шинэ медиа-алсын холбоо харилцааны орчинд хяналт тавих үүднээс улс үндэстэн дамнасан байгууллагыг бий болгохыг хичээх байх» гэлээ.

Үндэсний телевиз, радиогийн холбооны ХУ11 их хурлын тогтоолыг ойрын үед бэлтгэх юм. Энэ уулзалт электрон ХМХ-ийн ажилтнууд тус салбарт болж байгаа үйл явцыг эргэцүүлэн бодоход чухал үүрэг гүйцтгэсэн гэж одоо ч хэлж болно. Энд техникийн цоо шинэ боловсруулалтыг дэлгэн тавьж, медиа хөгжлийн зарчимт шинэ замыг тодорхойлсон юм.