Сочигийн ургамлын хүрээлэн: Чихрийн мод, италийн сэргэн мандалт

Сочигийн ургамлын хүрээлэнд «оросын дулаан орны ногоон эрдэнэсийн сан» хэмээн олонтаа нэрлэдэг Оросын хамгийн том сонин хачин ургамлын цуглуулгыг үзэж болно. 50 гектар газар нутагт дэлхийн өнцөг булан бүрээс 2000 орчим төрлийн ургамлыг цуглуулжээ. Ногоон үзмэрийн олон төрөл хамгийн туршлагатай ургамал сонирхогчийг ч гайхахад хүргэдэг байна.

Зөвхөн дал мод гэхэд л энд 20 гаран төрөл байдаг. Ургамлын хүрээлэнд Гавай болон Ямайкад ургадаг талхны модыг үзэж, Мексик, Хойд Америкаас авчирсан гүзээлзгэнэ болон алтан зул цэцгийн модыг харж баясан, анагаах ухааны тухай аль эртний энэтхэгийн эх сурвалжид дурдсанчлан савангийн модон дээр «савангийн самарыг» тэмтэрч үзэж болох юм.

Харин амттанд дурлагчдад зориулсан анхилуун үнэртэй тошлог ургадаг жинхэнэ чихэр, бурмын мод энд бас бий. Уг хүрээлэнгийн жинхэнэ бахархалд аль эртнээс Олон улсын Улаан номд орсон шилмүүст мод метасеквойя зүй ёсоор тооцогддог. Зэрлэг байдлаар нь түүнийг одоо зөвхөн Хятадад л олж харж болно.

Ургамлын хүрээлэн өөрийн хосгүй ургамлын аймгаар төдийгүй уран барилгаараа гайхалтай юм. Энэ асар том хүрээлэнгийн хэсэг бүр нь өөрийн онцгой хэв маягтайгаар гүйцэтгэгдсэн байна. Төв хэсэг нь гэхэд бяцхан Итали гэсэн үг.

Сүүдрэвч, бөөрөнхий оройтой байгууламжууд, хиймэл усан сан, Сэргэн мандалтын үеийн хачин сонин хийцтэй уран барилгын зохиомжуудаас бүрддэг. Хэрэв та даруу төлөв хэв маягийг эрхэмлэдэг бол сарнай болон удвал цэцгийг таалан сонирхож болох англи байгалийн хүрээлэн луу очиж харвал зохистой байх болно.

Ойн чөлөөгөөр зугаалангаа тогос шувуутай таарахад бэлэн байгтун, харин тэмээн хяруултай хамгийн сүүлд, үнэндээ бол тортой амьтдын орчимд л таарах байх.

Олимпийн андуурал

Олимпийн наадам бурийн хамгийн хариуцлагатай, чухал ажил зохион байгуулагчдын нуруун дээр тохогддог. Тэд бүх зүйлийг харгалзан үзэж, асар их хэмжээний мэдээллийг ой толгойдоо хадгалах болдог. Гэвч, бусад бүх хүмүүсийн адилаар тэд алдаа гаргадаг билээ. Тэдний зарим нь түүхэнд оржээ.

Ванкуверийн 2010 оны Олимпийн наадам дээр Польшийн биатлоны шигшээ багийнхан Монакогийн вант улсын далбайтай биен тамирын хувцас хүлээн авчээ. Энэ осолтой үйлдлийн буруутанг олох тийм ч амар байсангүй. Олимпийн үндэсний хороо энэ алдааг Польшийн биатлоны нийгэмлэгийн удирдлагын алдаа гэж, харин тэд өөрийн зүгээс бүх бурууг үйлдвэрлэгчид тохжээ.

Энэ бол хувцастай холбоотой цорын ганц «аягүйрхэл» биш юм. 2006 онд Турины Олимпийн наадмын үеэр германы биатлончид тэдний хувцас дээрх өнгүүд андуурагдсан болохыг анзаарах хүртлээ бельгийн далбаан дор 3 хоног тэмцэлдсэн байна.

Харин 1924 онд Урагвайн шигшээ баг Серб, Хорват, Словены хатан хаант улсын шигшээ багийн эсрэг тэмцээний үеэр зохион явуулагчид Урагвайн далбайг толгойг нь уруу харуулан өлгөөд зогсохгүй сүлд дууных нь оронд бразилийн самбогийн бичлэгийг тавьжээ.

Зарим нэг зохион явуулагчдын алдааг он жилээр анзаарахгүй байх тохиолдол ч байдаг. Тийнхүү 1972 оны Саппорогийн Олимпийн наадмын сургуулилт дээр эдгээр тэмцээнүүдийн түүхийг сонирхогч, 1 үзэгч Олимпийн наадмын бэлэг тэмдэг дээр өнгийн цагирагуудын байрыг сольсон байхыг анзаарчээ.

Тэмцээнийг зохион явуулагчид түүний сануулгад удаан гэгч дургүйцсан ч анхны эх үүсвэрт нь хандсанаар ажигч үзэгчийн зөв болж харин сүүлийн 20 жилийн Олимпийн наадмууд дээр «буруу» таних тэмдэг хэрэглэж байсан байна.