Олимпийн бамбарын буухиа Буриадын нийслэл Улаан Үдэд гараагаа авав. Буухиа эхлэхийн өмнө түүнийг Иволгины дацанд аваачив. Энд Оросын тэргүүн лам Олимпийн бамбарыг аравнайлав. Буриадын дасгалжуулагч, тамирчид болон олон нийтийн зүтгэлтнүүд нийт 13 хүн Олимпийн бамбарыг барин явж дацанд хүргэв. Нийт 102 хүн Олимпийн бамбар барин Улаан Үдийн гудамжуудаар явж 30 орчим км урт замыг туулах юм. Буриадаас буухиа Байгал нуур луу зүглэнэ. Энд түүнийг дэлхийн хамгийн гүнзгий нуурын ёроолд буулгасны дараа Эрхүүд аваачих юм.