Женевт цөмийн хөтөлбөрий нь асуудлаар олон улсын зургаан зууч этгээдтэй хийж байгаа хэлэлцээ урагш ахихгүй байна гэж Иран үзэж байгааг тус улсын ГХЯ-ны тэргүүн Аббас Аракчи европын дипломат төлөөлөгчдийн тэргүүн Кэтрин Эштонтэй хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдэв.

Үүний хамт энэ долоо хоногт хэлэлцээр байгуулах бодолтой гэж Эштоны төлөөлөгч Майкл Манн хэлжээ.Олон улсын зургаан зууч (Орос, Хятад, АНУ ба Герман,Франц, Их Британи зэрэг европын гурван гүрэн улс) ираны цөмийн хөтөлбөрөөр нийтийн байр суурийг боловсруулсан гэж Аракчи мэдээлэв.

Хэлэлцээнд ахиц дэвшил гарсан. Хүнд түвэгтэй биш хэдэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж учрыг сайн мэдэх дипломат эх сурвалж мэдээлжээ. Олон улсын зургаан зууч этгээд цаашдаа ираны төлөөлөгчдтэй ажиллах бодолтой байна гэж Манн мэдэгдлээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри шаардлагатай тохиолдолд Женевт хүрэлцэн очих тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Ойрын өдрүүдэд Керритэй уулзах бодолтой байна гэж энэ долоо хоногт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв.