Хятадад 20 жилийн өмнө 50 мянган гол мөрөн байсан бөгөөд тэдгээр нь тус бүрдээ 100-аас доошгүй шоо метр  ай савтай байжээ. БНХАУ-ын Усны аж ахуйн яамнаас энэ жилийн гаргасан “Усны нөөцийг ашиглах тухай” анхны тайланд дурдснаар, тус улсад 28 мянган гол мөрөн ширгэжээ.Ширгэсэн гол усны талбай агуу их Миссисипийн талбайтай тэнцэнэ гэж гонконгийн “Саут Чайна морнинг пост” сонинд бичжээ.

Эдгээр гол мөрөн яагаад ширгэсэн бэ? Албан ёсны мэдээллүүдэд үүнийг цаг уурын өөрчлөлттэй холбон үздэг бөгөөд яг одоо гол мөрнүүдийг тоолох илүү нарийн аргыг хэрэглэж буй юм. Судалгааны удирдагч, Усны аж ахуйн яамны дэд тэргүүн Хуан Хэ 1950-аад оны топографын зураг бүрэн хийгдээгүй улмаас тооны алдаанд хүргэсэн  гэж тайлбарлав.

Энэхүү тайлбар нь үнэмшилтэй байж мэдэх авч, хятадын гол мөрнүүд ширгэснийг аж ахуйн идэвхтэй үйл ажиллагаатай холбон үздэг Интернет хэрэглэгчдийн санааг амрааж чадаагүй юм. Номхон далайн хүрээлэнгийн усны нөөцийн салбарын дэлхийн тэргүүлэх шинжээч Питер Глейк үүнтэй адил саналтай байна.

Тэрээр Хятадад усны хангамж болон ус ашиглах тулгамдсан асуудлууд нь цаг уурын өөрчлөлтөөс илүүтэй, цогц шалтгаануудтай холбоотой гэж онцлон тэмдэглэж байна. Хятадын хүн ам, эдийн засаг сүүлийн хэдэн арван жилд хурдтай хөгжиж байгаа учраас тус улс усны нөөцийн хүчтэй хомсдолтой тулгарч буй юм.

Шинжээчийн үзэж байгаагаар, цаг уурын өөрчлөлтийг тооцохгуй байхын аргагуй ч, томоохон гол мөрөн ширгэж алга болж байгаагийн гол шалтгаан ихэнх тохиолдолд аж үйлдвэр, хөдөө аж ахуйд хяналтгүй, үр ашиггүй усны хаалтыг ашигласантай холбоотой.

Статистикийн доголдол болон цаг уурын өөрчлөлтүүд нь засгийн газарт байгалийн нөхцөл байдал, техникийн дэвшилээр бамбай хийн нэр хүндээ хадгалах боломж олгож буй юм. Энэ нь эрх баригчдад муу удирдлага, хөрсний усыг хяналтгүй ашигласан, орчин тойрныг хамгаалалтанд анхаараагүй зэрэг асуудлуудын хариуцлагаас өөрсдийгөө ангижуруулах боломж олгож байна.

2002 онд явуулсан Йелийн их сургуулийн усны үйлдвэрлэл болон хэрэглээтэй холбоотой судалгаагаар Хятад улс 132 орны дунд чансааны хамгийн доогуур байр эзлэхэд хүрсэн. Статистик мэдээний зөрөлдөөний тухайд гэвэл, өмнөх мэдээлэл мөн адил чухал ач холбогдолтой юм. Учир нь хуучин газрын зургууд дээр алга болсон гол мөрнүүд тов тодорхой харагдаж байсан.

Хятадын өмнө тавигдаж байгаа экологийн асуудлуудын чухлыг ухамсарлахдаа, засгийн газар 12 дахь таван жилийн төлөвлөгөөнд усны нөөцийг хамгаалах хөтөлбөрийг оруулжээ.