Читын буддын шашны лам нар Олимпийн бамбарын буухиаг угтан авсан бүс нутгийн энэ шашны анхны төлөөлөгчид болов. Өвөрбайгалийн нийслэлийн буддын шашны хийдийн газар нутагт ирэх Олимпийн наадмын бамбар буухиалав.

Читийн хийдийн лам нар алд цэнхэр хадаг барьж буухианд оролцогчдыг угтав. “Сочигийн өвлийн Олимпийн наадмын бамбарын буухианд оролцогчдыг бид адислан, Орос улсын шигшээ багийн бүх тамирчдад амжилт хүсч байна “гэж хийдийн гэсгүй лам Болот хэллээ.

Читийн хийд нь тус улсын буддын шашны хамгийн залуу хийдийн нэг. 2010 оны 8-р сард энэ хийдийг аравнайлжээ. Хийдийг иргэдийн хандиваар байгуулсан бөгөөд буддын уламжлалт шашинтан буриадуудаас гадна бусад шашны төлөөлөгчид нэмэр хандив өргөжээ. Энд шашны үйлүүдийг хийдэг явуулдаг, зурхайч, түвдийн эмнэлгийн маарамбууд ажилладаг.

Өвөрбайгальд нийт найман буддын хийд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрийн дунд Орос улсын хамгийн эртний Цуголын дацан болон хамгийн томоохонд Агийн хийд ордог. Энэ шашныг бүс нутгин 70 мянга орчим хүн шүтдэг.

Читийн бамбарын буухианд 130 бамбар тээгч оролцож байна. Тэд бие биенээсээ буухиалан 23 мянга гаруй км туулах юм.