Туркийн засгийн газрын тэргүүний ОУ-д өнөөдөр хийж эхлэх хоёр өдрийн айлчлалыг улс орон маань их ач холбогдолтойд үзэж байна гэж Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв.

Орос, Туркийн хоорондын хамтын ажиллагааны дээд хэмжээний зөвлөлийн түрүүчийн хэдэн хуралдаан дээр маш чухал алхамууд хийсэн гэж Эрдоган онцлов. «Ерөнхийлөгч Владимир Путинтай биеэчлэн тогтоосон харилцаа холбоо нааштай ирээдүйтэй болно. Яриа хэлэлцээ хамтын илүү чухал алхам хийх үр дүнтэй болно гэдэгт найдаж байна» гэж Туркийн Ерөнхий сайд онцлов.

Орос, Туркийн хоорондын ийм яриа хэлэлцээний хөгжил хойч үеийнхэнд үлгэр жишээ болж мэднэ гэж тэрээр үзэж байна. Турк Улс сирийн асуудлыг зохицуулахын тулд олон улсын хүчин чармайлтын идэвхжүүлэхийн төлөө байна гэж Эрдоган тэмдэглэн хэллээ.

Туркад сирийн 600 мянга гаруй дүрвэгч байгаа.Орос, Турк, АНУ, Иран болон НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс сирийн мөргөлдөөнийг бүрэн төгс зохицуулахад оролцох ёстой гэж Эрдоган үузэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдогантэй 11-р сарын 21,22-ны өдрүүдэд Санкт-Петербургад уулзах тухай үүний өмнө Кремлийн хэвлэл мэдээллийн алба уламжлан мэдээлжээ. Тэнд тэрээр ОХУ, БНТурк Улсын хоорондын хамтын ажиллагааны дээд хэмжээний зөвлөлийн 4 дэх хуралдаанд оролцох юм.