Дөрвөн жилийн дараа гар утаснууд илүү ухаантай болж, өөрсдийн эздийн юу хийх гэж байгааг таадаг болно. Энэ тухай Барселонд болсон IT технологийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн дээр Gartner компаний мэргэжилтнүүд мэдэгдэв.

Янз бүрийн үйлчилгээ бүхий цахим техник нь цаашид өөрсдийн эздийг өдөр тутмын хэвшмэл ажлаас ангижруулах жинхэнэ “асрагч”-ийн үүрэг гүйцэтгэх аж.

”Сэрэх цаг боллоо!“, «Шүхрээ авахаа мартав аа», «уулзалтанд амжиж байна уу, би цуцалсан шүү» ... Гар утас эзэнтэйгээ ийм маягаар харьцаж байх юм. Гар утасанд санаатай ухамсарыг хавсралт болгон боловсруулж байна.

Тэдгээр нь эзнийхээ тухай хаана очдог, ямар бараа таваар худалдан авдаг, Facebook болон Twitter –т юу бичдэг тухай мэдээллийг цуглуулна. Мэдээллийн автомат боловсруулалтын дараа ухаалаг цахим техникууд хүмүүсийн байнгын туслагчийн хувиар тэднийг төлөөлөн хариу өгөх боломжтой.

Нийгмийн сүлжээнд хэрэглэгчдийн тухай мэдээлэл багагүй байдаг бөгөөд Интернетийн цаг агаар, автомашины түгжрэл, үйл явдлын тухай мэдээллүүд нь янз бүрийн таамгууд гаргах боломж өгдөг гэж “Оросын дуу хоолой” радиод “Гуру” корпорацын гүйцэтгэх захирал Андрей Михаилюк тэмдэглэн хэлээд

«Хэрвээ гар утсанд энэ мэдээллийг боловсруулуулахаар өгдөг бол, жишээ нь, дүгнэлт хийлгэхээр болон үүнийгээ сонирхогч этгээдүүдэд илгээдэг бол тун сайн. Техникийн үүднээс, смартфон гар утаснууд нь та бүхнийг шөнө унтаж байхад цаг агаарын мэдээ, замын түгжрэл зэргийг тандах бололцоотой. Хэрвээ цас орвол, замд ердийн үеэс илүү цаг зарцуулах болно. Тиймээс хүнийг арай эрт сэрээх ёстой» гэлээ.

Цахим “асрагч”-нарийн бичгийн дарга нар 2017 он гэхэд гарч магадгүй. Энэхүү системийг ажлуулах дэнчин одоо ч байна гэж оросын мэргэжилтэн ярьж байна. Түүний үзэж байгаагаар, гар утсан дээр суурилсан янз бүрийн шинэ албан туслахууд болон хувийн мэдээллүүдээ хэрхэн ашиглах гэдгээс үзэхэд бид 2017 оноос өмнө ч үүнд хүрч магадгүй юм.

«Хэрэглэгчийн байгаа газраас шалтгаалан Google Now сервис нь жил гаруй хугацаанд түүнийг цаашид юу хийх тухай зарим таамгийг гаргаж байна. Жишээ нь, эзэн халааснаасаа гар утсаа гаргаж авна. Энэ үеэр тэр аль нэгэн газар руу нисэхээр онгоцны буудал руу дөхөж явна. Гэтэл дэлгэцэн дээр таны нислэг саатаж байгаа эсэх тухай мэдээлэл гарна» гэж Андрей Михаилюк ярьж байна.

Эзэндээ ажил хэрэгч, мэдлэгтэй болохоо харуулах нь смартфоны гол зорилго. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар, гар утас нь туслахийн үүргээсээ хальж, хэрэглэгчийнхээ эзэн болж хувирах вий гэх сэрэмжлүүлгийг хуваалцахгүй.

Яагаад гэвэл, ирээдүйд машинууд хүнийг эзлэж байгаа тухай аймшигт таамгуудаас айх хэрэгггүй юм. Тэгээд ч, IT технологиуд хүний амьдралд гүн гүнзгий нэвтрэх тусам янз бүрийн заналхийллүүд гарч байна гэж Grup-IB сервисын хөгжлийн тэргүүн Никита Кислицын тэмдэглээд

«Томоохон компаниуд эдгээр технологийг үйлдвэрлэж байна.Тэд хүмүүсийн хөдөлгөөнийг хянаж эхлэнэ. Смартфоны хүний амьдралын тухай мэдлэг нилээд гүнзгий. Тэр хаана амьдардаг, юу хийдэг нь тодорхой.

Ингэснээр  энэхүү мэдээлэл нь бусад хүн, өөр бусад байгууллагын мэдэлд байна.Тагнуулын заналхийлэл өнөөдөр ч байсаар байна. Хэрвээ хүмүүс смартфоныг ашиглавал, энэ нь шинэ түвшинд байх юм. Хүн бүр датчиктай явах тэр үед “их ах” бүгдийн тухай, бүхнийг мэдэх болно» гэж хэлжээ.

Үүнийг мэдээд олон хүмүүс өнөөдөр гар утас, смартфоноос татгалзаж байна. Grup-IB-гийн төлөөлөгчийн яриагаар, тэдгээрийн дунд дэлхийн нэртэй программист Линус Торвальдс байна.Linus cистемийг үндэслэн байгуулагч гар утас ерөөс хэрэглэдэггүй аж.