Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОУ-ын нийгмийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав. Үзэл баримтлал ОУ-ын үндэсний аюулгүй байдлын нэг хэсгийн хувьд нийгмийн аюулгүй байдлыг хангах үзэл санааны системийг тусган харуулж байна гэж Кремлийн сайтад нийтлүүлсэн баримт бичигт тэмдэглэжээ.

ОУ-д нийгмийн аюулгүй байдлыг хангах явдал шаардлагатай төвшинд хүрээгүй гэж баримт бичигт заажээ. Гэмт хэргийн хүнд түвэгтэй байдал, террорын ноцтой аюул террорыг сөрөн зогсох, түүний үндэс суурийг устгах цогц арга хэмжээ авахыг шаардаж байгааг баримт бичигт тэмдэглэсэн байна. Хэт даврагч үзэл санаа залуучуудын дотор дэлгэрсэн явдал сэтгэлийг гүнээ түгшүүлж байна.

Үзэл баримтлалын дагуу хэт даврагч үзэл санааг сөрөн зогсохын тулд төр улсын бүх байгууллага, орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, иргэний нийгмийн байгууллагуудтай харилцан ажиллагааг өргөжүүлэхийг шаардаж байна. Түүнчлэн үндэстэн, шашин хооронд санал зөрөлдөөн гарахаас сэрэмжлэх асуудлаар байр сууриа нягтруулах нь чухал юм.

Үзэл баримтлалыг ОХУ-ын 2020 он хүртэлх үндэсний аюулгүй байдлын стратеги болон 2020 он хүртэл нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны үзэл баримтлалд нийцүүлэн боловсрулсан юм.