Өмнөд Солонгосын пүүсүүд өнөөгийн орос-умард солонгосын хамтын ажиллагааны хамгийн өргөн цар хүрээтэй төсөл-Хасан-Ражин салаа төмөр зам тавихад оролцох тухай Хэлэлцээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНСолонгос Улсад хийсэн айлчлалын үр дүн боллоо.

Өмнөд Солонгосын хөрөнгийг Умард Солонгосын эдийн засагт шууд оруулахыг 2010 оноос хориглосон юм. Гэвч энэ хорио мөн тохиолдлыг хамрахгүй. Умард Солонгост биш ОУ-д хөрөнгө оруулна гэж ёс төдий үзсэн юм. Өмнөд Солонгосын засгийн газраас асуудалд ийнхүү бүтээлчээр хандсан нь чухал.

Пак Кын Хе тэргүүтэй засгийн газар Умардын талаар Ли Мён Бакын засгийн газрын хатуу чиг бодлогыг үргэлжлүүлэх гээгүйг Хасан-Ражин салаа төмөр замд хөрөнгө оруулахыг зөвшөөрсэн явдал харуулав.

Одоо Сөүл 2000-2007 оны турш Ким Тэ Жун, Но Му Хён нарын засаг захиргааны баримтласан «нарны илчийн бодлого» гэгчийг хэсэгчлэн сэргээх бодолтой байна гэх нь хэтрүүлэг болохгүй биз. Мэдээжээр барууны консерватив засаг захиргаа ийм хүчний дургүйцэл төрүүлсэн «нарны илчийн бодлого» гэдэг томъёоллыг хэрэглэхгүй. Харин Сөүл найр тавихад зарчмын хувьд бэлэн байгаа бололтой.

Хасан-Ражин төмөр замын төслийг хэтдээ Умард, Өмнөд Солонгосын төмөр замын системийг Сибирийг нэвт дамжсан төмөр замтай холбох Солонгосыг нэвт дамжсан төмөр зам тавих талаар хийсэн анхны алхам хэмээн нэрлэжээ.

Энэ нь үнэхээр мөн замаар хийсэн анхны алхам байж болно. Гэвч тус алхмын ач холбогдолыг хэтрүүлж болохгүй. Солонгосыг нэвт дамжсан төмөр зам үнэн хэрэг дээр тавихын тулд багагүй саад тотгорыг арилгаж, юуны түрүүнд хоёр Солонгос Улсын харилцааг хэвийн болгох хэрэгтэй.

ОУ ашиг сонирхолоо марталгүй Солонгосын хойгийн байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулж чадахыг Өмнөд Солонгосын Хасан-Ражин төсөлд нэгдэх шийдвэр нотлон харуулав. ОУ Солонгосын хойгт хамаатай янз бүрийн олон талт төслийн зууч, зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж мэднэ.

Сүүлийн 20 жилд олон улсын тавцанд ОУ-ын нөлөө уламжлалт геополитикийн үүднээс нэлээд багассан юм. Гэвч энэ нь Солонгосын хойгийн талаар хүч нөлөөний эх сурвалж болж мэдэх нь сонин шуу. Мөн таавар ялангуяа БНАСАУ-д хамаатай.

Их гүрэн улсууд Умард Солонгосын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох вий гэж Пхеньян болгоомжилж, тэдгээрт сэжигтэй хандаж ирсэн юм. БНАСАУ-ын түүх ийнхүү болгоомжилж эмээх үндэс болов.

Өнөөгийн нөхцөлд ОУ солонгосын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох гээгүй, хамгийн гол нь оролцох боломжгүй байгааг Умард Солонгосын удирдлага ойлгосон. Бүс нутагт оросын сонирхол дан эдийн засгийн шинж чанартай байна. Түүнээс гадна ОУ бүс нутгийн тогтонги байдлыг хэвээр хадгалахыг сонирхож байна.

Зүүн-Хойд Азид гарч мэдэх мөргөлдөөн ч, хувьсгал ч түүний ашиг сонирхолд нийцэхгүй. Иймээс БНАСАУ ийм олон талт төслийг Хятад,АНУ,Япон улсуудын биш ОУ-ын ивээлийн дор хэрэгжүүлвэл оролцохыг зөвшөөрнө.

Нөгөө талаас ОУ зуучийн хувьд өмнөд солонгосын талд ч ашиг тустай болно. Эдүгээ Сөүл Умард Солонгостой харилцааг хэвийн болгохыг хичээж байна. Гэвч Умард Солонгосын удирдлага Өмнөдтэй эдийн засгийн хамтын ажиллагааг эрс өргөжүүлэхийг улс төрийн шалтгаанаар хүлцэхгүй. Ийм нөхцөлд ОУ-ын оролцоотойгоор нааштай алхам хийх боломж бий болсон юм.

ОУ-ын байр суурь хууль тогтоомжоо зөрчилгүй улс төрийн чухал ач холбогдолтой төсөлд хөрөнгө оруулах боломж Сөүлд олгов.ОУ-ын зуучлах үүргийн ачаар Умард Солонгос ч нэр нүүрээ баралгүй Өмнөд Солонгосоос тусламж авах боломжтой боллоо.

Хасан-Раджин ирээдүйн Солоногосыг дамнасан төмөр замын анхны хэсэг болох эсэх нь одоогоор тодорхой биш байна. Одоо ч ОУ Солонгосын хойгийн талаар гаргах дипломат хүчин чармайлтад мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж мэдэхийг өмнөд солонгосын пүүсүүд Хасан-Ражин төсөлд нэгдэх явдал тод харуулав.