Ерөнхийлөгч Жон Кеннеди алагдсан 1963 оны 11-р сарын 22-ны өдөр нь АНУ-д өнөөг хүртэл үргэлжлэх эргэлзээний эрин үеийн эхлэл болсон. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр, одоо америкчуудын талаас илүү хувь нь 35 дахь ерөнхийлөгч хуйвилдааны золиос болсон гэдэгт итгэлтэй байна.

Эрх баригчдын хачирхалтай дуугүй байдал болон алуурчин ганцаараа үйлдсэн гэх улиг домог болсон хувилбар хүмүүсийг эл онол руу түлхэж буй юм.

Жон Кеннедигийн аллагын эхний мөрдөх ажлыг 1964 онд гэмт хэргийн халуун мөрөөр явуулсан. Дээд шүүхийн шүүгч Эрл Уоррнены удирдлага дор байгуулагдсан комисс Ли Харви Освальдыг энэ хэргийн цорын ганц алуурчнаар зарласан.

Америкчууд албан ёсны мэдээлэлд итгэдэг заншлаараа үүнд итгэсэн. Тэд энэхүү мэдээллэлд 1960-1970-аад оны үеэс эргэлзэж эхэлсэн гэдгийг “Кеннедийн үеийн нууц түүх” номын зохиогч, сэтгүүлч Дэвид Тэлбот сануулж байна.

«Ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагаас хойш 13 жилийн дараа аймшигт үйл явдлын тухай үнэн ил гарч эхэлсэн. Энэ бүхэн нь АНУ-ын Вьетнамд явуулсан дайны үр дүн төдийгүй, ерөнхийлөгч Никсоны үеийн Уотергейтын шуугианаас болсон. Систем хямарч задрахын хамт үнэн бодит баримтууд ч эхнээсээ задарч эхэлсэн» гэж Дэвид Тэлбот ярьж байна .

Хүмүүс үнэнийг шаардаж байв. Тиймээс АНУ-ын 38 дахь ерөнхийлөгч Жеральд Форд энэхүү мөрдөх ажиллагааг явуулсан. Энэ хэргийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хороо эрхэлж байлаа. Тэдний гаргасан дүгнэлтээр, Кеннеди  хуйвилдааны золиос болсон нь тогтоогдсон бөгөөд харин Ли Харви Освальд ердөө уг хэргийн гүйцэтгэгч нь байсан.

Ингэхдээ хувилдагчдын нэрийг зарлаагүй. Тиймээс өөрийн холбогдох онолуудыг хувийн мөрдөгчид гаргаж тавих болсон. Кеннедийг мафийнхан захиалсан гэх хувилбар байсан. Ерөнхийлөгч зохион байгуулалттай гэмт хэрэгтэй идэвхтэй тэмцэж байсан, ингэхдээ Фидель Кастрог устгахаас татгалзсан нь Кубад бизнес эрхэлдэг мафийг асар их алдагдалд оруулсан.

Техассын нефтийн магнатууд ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байв. Кеннеди нефтийн бүтээгдэхүүний хөнгөлтийг хасахаар зэхэж байсан бөгөөд хэрвээ энэхүү шийдвэр биелэлээ олсон бол маш их мөнгө алдах байлаа.

Тэгээд ч техасчууд өөрийн ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй байсан. Тэр бол Кеннедийгийн дараа ерөнхийлөгчийн сэнтийд заларсан Линдон Жонсон байсан.Таамаг дэвшүүлэгчид Кеннедийн аллагад ТТГ-ыг буруушаах нь олонтоо байдаг.

Кубад баримталж байгаа бодлого, ЗСБНУ-тай явуулж байгаа хүйтэн дайны үйл ажиллагаа болон Вьетнамд цэргийн ажиллагааг эхлүүлэхийг хүсэхгүй байгаа зэрэг нь Тагнуулын удирдах газарт хангалттай шалтгаан болсон.

Тус байгууллагын удирдлагын Ли Харви Освальдтай хэлхээ холбоог янз бүрээр үгүйсгэж байсан явдал ТТГ-ыг сэжиглэх болсон хамгийн гол шалтгаан байлаа. Хэрэг дээрээ ийм холбоо нь байсан аж.

Энэ бүх хувилбруудыг АНУ-д одоо хирнэ сонирхдог, гэхдээ албан ёсны түвшинд бус.Төлөөлөгчдийн танхимын хорооны дүгнэлтүүд нь албан ёсны статусыг авч чадаагүй хэвээр. Өнөөдөр америкийн сургуулиудад Ли Харви Освальд нь ерөнхийлөгчийг алсан ганц алуурчин гэж сургаж байна.

Кеннедийн аллагын 50 жилийн ойд ямар нэгэн зүйл тодорхой болно гэж найдахын хэрэггүй юм. WikiLeaks болон Эдвард Сноудены үйл ажиллагааг нь илчилсэн америкийн эрх баригчид болон тусгай албаныхан цохилтонд ороод байна.

Хэрвээ Цагаан Ордон, ТТГ болон ХМТ /Холбооны мөрдөх товчоо/ Кеннедийг алсан хүнийг мэддэг бол одоо тэд үүний тухай ярихгүй. Яагаад гэвэл, тэдэнд яагаад өдий олон жил дуугүй байсан бэ гэдэг асуулт шууд тулгарах юм.