Казаний “Боинг-737” онгоцны осол Орос улсын түүхэнд томоохонд орж байна. 50 хүний амийг авч явсан “Татарстаны” нисэх компаний онгоцны ослын мөрдөх ажиллагаа эхлээд байна. Онгоцны хар хайрцагнуудыг Улс хоорондын нисэх хүчний хорооны лабораторт хүргээд байна.

Эмгэнэлт явдлын төгсгөлийг тогтоох зорилго мэргэжилтнүүдийн өмнө тавигджээ. Одоогийн байдлаар шинжээчдэд сүйрлийн шалтгаан байж мэдэх хэд хэдэн таамаг байна. Энэ бол нисэгчийн алдаа, онгоцны техникийн гэмтэл саатал, чанаргүй түлш, газрын албаны муу үйл ажиллагаа болон цаг агаарын таагүй  байдал юм.

Мөн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, халдлагын ямарч шинж тэмдэг  илрээгүй юм. “Боинг” нь буултаа зогсоон, дахин хоёр дахь удаагаа тойрог хийх болсон нь багийн алдаа байсан гэж үзэхэд хүргэж буй юм. ОХУ-ын Төрийн думын тээврийн хорооны шинжээч Роман Гусев хэлэхдээ:

”Росавиация” байгууллагын хуралдаан дээр агентлагийн захирал Нерадько хэлэхдээ, түүнд ирсэн баримт мэдээллээр ослын гол шалтгаан онгоцны нисэх багийн алдаанаас болсон. Болсон явдлыг шинжлэн үзэхэд, Өмнө Пермид гарсан осолтой төстэй байна.

Тэр үед онгоц их хурдтай газар руу чанх доошоо шааж унасан байдаг. Гэхдээ энэ хоёр тохиодол шалтгаанаараа тэс өөр. Казаний ослыг нисэгчийн наад захын алдаатай холбон үзэж байна, гэхдээ энд бас өөр байдлууд нөөлөлсөн байхыг үгүйсгэхгүй» гэлээ.

Пермийн онгоцны осол 2008 оны 9-р сард гарсан. Тэр үед “Боинг-737 “онгоц онгоцны буудалд буух үедээ сүйрсэн. Ослын шалтгааныг онгоцны багийнхан орон зайн баримжаагаа алдаснаас болсон гэж хожим нь тогтоосон.

Гэхдээ онгоцны дотор гэмтэл гарсан байхыг үгүйсгэхийн аргагуй. Түүнчлэн диспетчерийн яриагаар, онгоц буухын өмнөх зохих тохиргоонуудыг хийгээгүй байсан. Энэ нь онгоцны далавчны механикжилтын юм уу, аль эсвэл чиглэл заах төхөөрөмжүүдийн гэмтлийг хэлж байж болох юм.

Үүнээс үзэхэд хоёрдахь тойрог хийх зайлшгүй хэрэгтэй. Гэтэл чухамдаа энүүнээс болж осол гарсан. Автопилотыг унтраахад онгоц хурдаа алдаж, хамраараа чанх газар унасан.

Казаньд осолдсон Боинг-737 онгоц 1990 онд үйлдвэрээс гарчээ. Уг онгоцыг анх Францын компани ашиглаж, Угандаа, Бразил, Румын, Болгар улсуудад нисч байжээ. Энэ байдал нь онгоцны техникийн байдлыг муу байсан гэж дүгнэхэд хүргэв.

Гэхдээ одоо онгоцны техникийн байдал, үйлдвэрлэсэн он сар хийгээд ашиглагдаж байсан улс орнууд болон уг онгоцны өмнөх амьдралтай холбон ярих нь зохимжгүй юм. Агаарын хөлгийн техникийн байдлыг уг онгоцны техник үйлчилгээ хаана, хэзээ хийгдэж байсныг судласнаар тодорхойлж болно.