ТТГ Ерөнхийлөгч Жон Кеннедийн аллагад сэжиглэгдсэн Харви Освальдтой хамсаж байснаа нууж далдласан гэж Пулцерын шагналын нэр дэвшэгч, сэтгүүлч, зохиолч Энтони Саммерс үзэж байна.

Тэрээр АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгчийг хөнөөсөн ажиллагааг мөрдөн байцааж, үйл ажиллагаанхыхаа дүнгээр «Таныг эсэн мэнд байх үед биш» номоо туурвижээ. Энтони Саммерс хийсэн дүгнэлт, олсон баримтуудынхаа тухай «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа өгүүлэв.

Асуулт:Энэ хэрэг явдлыг мөрдөн байцаагаад юу мэдсэн бэ? Ямар хувилбарыг дэмжих болсон бэ?

Э.Саммерс:«Кеннедийг хөнөөх ажиллагаанд ЗХУ ямар нэг хэмжээгээр хамаатай байсан гэсэн саналыг судалгааныхаа үр дүнд тулгуурлан хатуу няцааж байна. Кубын удирдагч Фидель Кастро хамаатай байсан гэсэн хувилбарыг ч няцааж болно. Мэдээжээр тэрээр хөнөөх шалтгаантай байсан. Түүний амь насанд халдаж зайлуулахыг америкийн албад тухайлбал ТТГ удаа дараалан оролдсон юм шуу.

Мафи тодруулвал Кеннеди засгийн эрхэнд гарснаас хойш урьдынхаас илүү хүчтэй гэсгээн цээрлүүлэх ажиллагаанд нэрвэгдсэн мафийн хоёр бүлгийн толгойлогчид Кеннедийг алсан гэсэн дүгнэлт 1963 оны 11-р сарын 22-ны хэрэг явдлыг нүдээрээ үзсэн олон хүний мэдүүлэгийг авч, маш их хэмжээний материалыг судлаад хийсэн».

Асуулт:Та ТТГ ЗХУ-аас АНУ-д буцаж ирсэн Харви Освальдыг мөрдөн байцаасныг батласан баримт бичгийг бүрэн бүтнээр нь номдоо дурдсан байна. Баримт бичгийг судлаад ямар дүгнэлт хийсэн бэ?

Э.Саммерс:«Тэр үед хүйтэн дайн эрс гаарсныг санах хэрэгтэй. Нэг ч америк хүн ЗХУ-д очоод тэндээс эргэж ирээд тайван сууж чадахгүй байсан. ТТГ ЗХУ-аас буцаж ирсэн хэн бүхнийг нарийн чанд мөрдөж байв. Энэ нь ерийн үйл хэрэг болсон билээ.

Ли Харви Освальд гэгч АНУ-аас тагнуулын нисэх онгоцуудаа Орос руу явуулж байсан баазад цэргийн алба хаасан юм. Энгийн цэрэг байсан ч их юм хараж, мэдэж байсан билээ. Тэр ЗХУ руу явахаар шийджээ. Хожим Минскэд тайван сууж, зөвлөлтийн бүсгүйтэй гэрлэж, орос эхнэр, хүүхэдтэйгээ хамт эх орондоо буцаж ирсэн байна.

Түүнийг ТТГ олон цаг бүр олон өдөр мөрдөж байцаасан гэж тааварлаж болно. Бүр шоронд хорих ч байсан. Освальдын хэлснээр улсын эрх ашгаас урван тэрслэж, байлдааны U2 тагнуулын нисэх онгоцууудын тухай мэдээлэл оросын талд уламжилжээ. Освальдыг хэн ч мөрдөөгүй. Тэр Техаст тайван суусан гэж ТТГ олон жил ятгаж ирсэн. Энэ нь итгмээргүй худал хуурмаг яриа юм.

Би номдоо хэрэг явдалтай холбоотой бүх тохиолдолыг анхааралтай судласан. Освальд АНУ-д эргэж ирсний дараа юу болсон бэ? Түүнийг мөрдөж байцаасан уу? Үгүй юу? Мөрдөж байцаасныг батласан материалууд байгаа. Хожим юу болсон бэ? Миний бодоход тэр шоронд хоригдох эсвэл ТТГ-тай хамтран ажиллаж, зааварлсан бүхнийг нь хийх зэрэг хоёр хувилбараас нэгий нь сонгож авах болсон.

Хожим Кеннедийг хөнөөсөн этгээдүүд Освальдыг алсан юм. Тэгээд АНУ-ын тусгай албад түгшүүртэй байдалд оров. Тэдгээр нь Освальдтой ямар нэг харилцаа холбоотой байснаа нуусан юм. Энэ нь ТТГ үүнээс буурьтай тохиолдолд ч худал мэдээлэл тархааж мэдэхийг харуулав.

Ингээд хэдэн арван жилийн хугацаа алдсан байна. Тусгай албад нь Кеннедийг алсанд хамаатай гэдэгт америкийн ард түмэн итгэж байна. Миний бодоход хамаатай биш байх».

Асуулт: Ямар учраас АНУ-ын төлөөлөгчдийн танхимын аллага хядлагын асуудал эрхлэсэн хороог Кеннедийг алснаас хойш бүр 13 жил өнгөрсний дараа дөнгөж 1976 онд байгуулсан бэ?

Э.Саммерс:«Энэ асуудалд өгөх товчхон хариу ийм байна: конгрессын хороог байгуулсан үед АНУ-д «эргэлзэх эрин үе» эхлэсэн билээ. Кеннедийг хөнөөсөн гэмт хэргийг мөрдөн байцааж эхлэсэн үед америкчууд нэлээд тухтай тохилог орчинд амьдарч байсан.

Хүмүүс эрх баригчдад итгэж байлаа. Гэвч хожим тэд сэжиглэх болсон. 60-д оны сүүлч, 70-д оны эхээр эргэлзэх эрин гэгч эхлэв. Вьетнамд байлдан дайтахыг эсэргүүцсэн үед үүссэн сэжиг эргэлзээ Уотергейтын хэргийн дараа гаарав. ТТГ, Холбооны мөрдөн тагнах товчоонд итгэж болохгүй нь илрэв.

Энэ нь аллага хядлагын асуудал эрхэлсэн хороог байгуулахад хүргэв. Мартин Лютер Кингийн эсрэг хуйвалдсан. Кеннеди ч хуйвалдааны золиос болсон байж магадгүй гэсэн дүгнэлт тус хороо хийсэн билээ. Магадгүй гэснийг онцлон тэмдэглэмээр байна» гэж Энтони Саммерс яриагаа өндөрлөө.