Албани сирийн химийн зэвсгийг устгах төлөвлөгөөг тасалдуулах аюул учруулав. Сирийн химийн зэвсгийг нутаг дэвсгэртээ устгахаас татгалзаж байна гэж саяхан Албанийн Ерөнхий сайд Эди Рама мэдэгдлээ. Тэгвэл одоо сирийн химийн зэвсгийг хаана устгах вэ? гэж «Оросын дуу хоолой» радио шинжээчдээс асуув.

Албанийн удирдлагын шийдвэр сирийн химийн зэвсгийг устгах талаар тус улсад их найдлага тавьсан АНУ-ын урам хугарах шалтгаан болов. Гэвч америкийн тал бүр эхнээсээ сонголт хийхдээ алдсан гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев «Оросын дуу хоолой» радиод өгүүлээд

«Химийн зэвсгийг устгах дэд бүтэц байх ёстой. Эдүгээ хэдхэн орон тийм дэд бүтэцтэй байна. Албани харийн зэвсгийг оруулахыг хүсэхгүй байгаа биш 1 мянга гаруй тонн химийн зэвсгийг устгах үйлдвэрлэл үгүй учир химийн зэвсгийг устгахаас татгалзсан. Албани ийм их хэмжээний зэвсгийг устгаж чадахгүй» гэв.

Ямар байсан ч одоо сирийн зэвсгийг устгах өөр шинэ газрыг хайх хэрэгтэй. Сири чухам хэний тусламжтайгаар байлдааны хорт бодисын үйлдвэрлэлтэй болсныг дурдвал зохино гэж цэргийн шинжээч Олег Иванников «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд

«Энэ удаад АНУ ч, ОУ ч мөн хөтөлбөрийн уг чанарыг мэдэхийг арга буюу оролдох ёстой. Давхар хэрэглэж болом технологи болон Сири улс европын ба америкийн химийн концернуудтой хамтран ажилласны үр дүнд сирийн химийн зэвсэг бий болсон» гэв.

Химийн зэвсгийг хориглох байгууллага сирийн хорт бодисыг 2014 оны дунд үеэс наана устгах хугацаа тогтоосон юм. Гэвч сирийн химийн зэвсгийг мөн хугацаанд хилийн чанадад устгах боломжгүй гэж Владимир Евсеев үзэж байна.

Сирийн байдал түгшүүртэй байгаа учраас хорт бодисыг нутаг дэвсгэрээр нь тээвэрлэх явдал хүн амд аюултай гэж шинжээч тэмдэглэв. Сирийн улс төрийн байдал тогтворжсоны дараа химийн зэвсгий нь устгах асуудлыг ахин авч үзэж бүрэн шийдвэрлэхийн тулд эдгээр зэвсгийг сирийн нутаг дэвсгэрт булшлах нь өнөөгийн нөхцөлд асуудлыг түр шийдвэрлэх хувилбар болж мэднэ.