Америкийн конгрессын гишүүд олон улсын зургаан зууч ( НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германи) ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийж байгаа хэлэлцээ дуустал Ираны эсрэг хориг арга хэмжээг чангатгахаас түдгэлзэнэ.

Ирэх долоо хоногт АНУ-д Талархлын өдрийг тэмдэглэсний дараа 12-р сарын 2-нд сенат хуралдахаас наана хоргийн тухай асуудлаар санал хураахгүй гэж америкийн ХМХ-үүд тэмдэглэжээ. Энэ долоо хоногт Женевэд олон улсын зургаан зууч ираны төлөөлөгчидтэй ээлжит хэлэлцээ хийнэ.

Оролцогчды нь тэмдэглсэнчилэн энэ удаагийн хэлэлцээний дүнгээр ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурахад найдаж байна. Хэлэлцээ хүнд түвэгтэй болно гэж үүний хамт Тегеран урьдчилан анхааруулжээ.

АНУ-аас Ираны эсрэг дангаар шинэ хориг арга хэмжээ авбал хэлэлцээнээс гарна гэж ираны тал сануулав. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама конгресст хоёр намыг төлөөлж байгаа сенатчидтэй уулзах бодолтой байна. Хожим дэд ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар сенатчидтэй уулзаж ярилцана.