Татарстан улсад олон улсын “Казань” онгоцны буудалд осолдсон онгоцонд амь эрсэдсэн хүмүүст гашуудал зарлав. 11-р сарын 17-ны ням гаригт Боинг-737-500 онгоц буух үедээ осолдсон. Онгоцонд 44 зорчигч, багийн 6 хүн явсан бөгөөд тэд бүгд амь эрсэдсэн. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев нар нас барсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн.

“Татарстан” нисэх компани энэхүү онгоц Москвагаас Казань руу байнга нислэг үйлдэж байсан. Буух талбай хүртэл хэдхэн зуун метрийн наана нисэгчид диспетчертэй холбоо барьж буулт хийж чадахгүй байгаа тухайгаа уламжилжээ. Хоёр дахь удаагаа тойрохоор оролдох үедээ онгоцны далавч газар шүргэж, тэр даруйгаа унажээ. Түлшний савууд шатаж, улмаас дэлбэрчээ. Нэг ч хүн амьд гарч чадсангүй. Осолд нэрвэгдэгсдийн дунд оросын 14 бүс нутгийн төлөөлөгчид болон гадаадын хоёр иргэн байжээ. Тэд бол Их Британь, Украины иргэд байлаа.

Эмгэнэлт явдлын шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаагчид ажиллаж буй юм. Шинжээчид ослын шалтгааныг нисэгчийн алдаа болон техникийн эвдрэлтэй илүүтэй холбон үзэж байна. Мөрдөн байцаагчид “Татарстан” нисэх компаниас онгоцны техникийн байдал болон нисэгчдийн бэлтгэлтэй холбогдолтой бүхий л баримт бичгүүдийг хураан авчээ. Энэ тухай Орос улсын Мөрдөн байцаах хорооны Волга орчмын Тээврийн мөрдөн байцаах газрын тэргүүн Александр Полтинин ярьсан юм.

Мөрдөн байцаах ажлын явцад Москва дахь бидний ижил мэргэжлийн нөхдүүдэд техникийн шингэнд ялангуяа, керосин болон тослох материалуудад шинжилгээ хийх даалгаврыг өгсөн. Энд ослын бүх таамгуудаар цогц экспертиз явуулахаар тогтсон. Багийнхан газардахынхаа өмнө диспетчертэй холбоо барьсан байдаг. Ойлгомжгүй шалтгаануудаар, тэд буухын өмнө хоер дахь удаагаа тойрох болжээ. Одоо үүний шалтгааныг тодруулж буй юм. Онгоц яагаад эхний удаа газардаж чадаагүй вэ? Юуны дараа онгоц сүйрсэн бэ?

Онгоцны ослын газар ОБЯены аврагчид, мөрдөн байцаагчид болон Олон улсын нисэх хорооны төлөөлөгчид шөнийн турш ажилласан. Тэдний өмнө болсон явдлыг минут тутмаар нь сэргээх үүрэг тулаад байна. Хар хайрцагнуудыг уншихад илүү нарийн мэдээллүүдийг авах боломжтой. “Боинг” корпорац ослын шалтгааныг тодруулахад туслана. Олон улсын нисэхийн хорооны хүсэлтээр АНУ-аас хэсэг мэргэжилтнүүд Орос улсыг зорин гарчээ.

Энэ үеэр амь эрсэдсэн хүмүүсийн төрөл төрөгсөдтэй Оросын ОБЯ-ны сэтгэл зүйчид ажиллаж байна гэж тус яамны албан ёсны төлөөлөгч Ирина Россиус ярьж байна: «Тэд талийгаачдын ар гэрийнхэнд тусламж үзүүлж байгаагийн зэрэгцээ утсаар шуурхай зөвлөмжүүдийг хүргэж байна. Тэд ойр дотны хүмүүсээ алдасан хүмүүст эл уй гашууг давхад нь, зовлонг даван туулахад нь туслаж байна. ОБЯ-ны сэтгэл зүйчид төрөл төрөгсдийг өнөөдөр болох амьдралын хамгийн хүнд хэцүү цогцсыг таних үед тэдэнтэй хамт байх юм».

Амь эрсэдсэн хүмүүсийн гэр бүлтэй хамт Орос улс нийтээрээ эмгэнэн гашуудаж байна. НҮБ-ын нарийн бичгийн газраас эмгэнэл ирүүлсэн. Казани сүм, дугануудад талийгаачдад ном хурж байна. Иргэдийн амь эрсэдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн цэцгийн баглаа онгоцны буудал руу хөвөрсөөр...