Воронеж хотын их сургууль /ВУИС/ Монгол улсын тэргүүлэх их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. ВУИС нь МУИС болон ШУТИС-тай холбогдох гэрээнүүдийг байгуулаад байна.

Орос улсын Төв хэсэгт оршдог ВУИС бол тус улсын хамгийн “олон улсын” дээд сургуулиудын нэг. Тус сургуульд уламжлал ёсоор гадаадын маш олон оюутнууд суралцдаг. Зөвлөлтийни үед Монголын оюутнууд цөөнгүй суралцдаг байсан бөгөөд 1990-ээд оноос хойш хуруу дарам тоологдох болсон.

Одоо ВУИС монголын талд оюутан сургах төдийгүй, тус улсад чухал ач холбогдолтой нилээд хэдэн хамтарсан төслүүдийг санал болгоно. Энэ тухай ВУИС-ийн ректор Дмитрий Ендовицкий ярьж байна.

Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведевын саяхны Хятад улсад хийсэн айлчлал болон хамгийн сүүлд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины Вьетнам, Өмнөд солонгос улсад хийсэн айлчлалууд нь Азийн бүс нутаг руу хандсан шинэ чиглэл бий болж буйг гэрчилж байна.

Олон улсын үйл ажиллагааны туршлагатай томоохон сургуулийн хувьд, бид ч гэсэн олон улсын үйл ажиллагаа явуулах ёстой. Бидэнд Хятадтай ажилласан туршлага бий, үүнийгээ бид Монголд нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна. Монгол улс хөгжлийн түлхэц хийх тийм үеийг даван туулж байна.

Бид түүхий эдийн олборлолт болон хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд чиглэгдсэн монголын эдийн засагт ашиг тустай байж мэдэх юм. Тус улсад байгалийн нөөцийн ашиглалт, ашигт малтмалын хайгуул болон экологийн эрсдлийн дүгнэлтүүдийг явуулахад шинэтгэл шаардагдаж буй юм. Манай их сургуулийн бааз дээр суурилан холбогдох шинэтгэлийн шийдлүүдийг бид боловсруулаад байгаа.

Цаашид хамтын ажиллагааны ирээдүй нь ВУИС-иас явуулж байгаа боловсрол, судалгааны бүхий л салбарыг хөндөх болно. Энд монгол оюутнуудын сургалт, магистрын хөтөлбөрүүд, монголын боловсон хүчнүүдийн мэргэжлийг дээшлүүлэх болон үйлдвэрлэлийн дадлага хийх оюутан солилцоо зэрэг орж буй юм.

Энэ нь юуны түрүүнд, геолог хайгуулын болон уул уурхайтай холбоотой. Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Байгалийн нөөцийн удирдах газрын төлөөлөгчид тус улсын геологийн албыг сэргээхэд оролцохыг санал болгосон.

Тэд оросын уул-уурхайн комбинатад мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулахыг хүссэн. Нэн тэргүүнд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн жагсаалтанд эдийн засагч, хуульч болон мэдээллийн технологич оржээ.

Хамтын ажиллагааны гол бүрдүүлэгч нь орос хэлний сургалт юм. Хятадад орос хэлний төвийг байгуулсан туршлагаа тус их сургуулийн удирдлага Монголд хэрэгжүүлэхээр төлөвлжээ. Энэ тухай Дмитрий Ендовицкий ийн ярьж байна.

Монгол улс орос хэл, соелыг дэлгэрүүлэх манай тусламжийг сонирхож байна. Бид Үндэсний шинжлэх ухааны технологийн их сургуульд /ШУТИС/ байдаг орос хэл, соелын төвтэй харилцаатай байдаг. Ийм төрлийн төвийг ШУТИС болон Монгол улсын Боловсрол, соел, шинжлэх ухааны яамны дэргэд байгуулах саналыг бидэнд монголын тал тавьсан.

Монгол улсын Боловсрол, солё, шинжлэх ухааны яамны тэргүүн Л.Гантөмөр ВУИС-ийг үндэсний технологийн паркийн ажилд оролцохыг урьсан.

Эдгээр саналуудыг 11-р сарын сүүлээр УБ хотод хуралдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны орос-монголын засгийн газар хоорондын хуралдаан дээр хэлэлцэх болно.

Түүнээс гадна Воронеж хотын их сургууль дээр Монгол судлалын төв нээгдэнэ.