Ихэнх оросууд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун, бүрэн дүүрэн аз жаргалтай байдаг гэсэн дүгнэлтэд «Орос орон гайхуулж байна: домог, таамаглалын эсрэг статистик ба нийгэм судлал» төслийг зохион явуулагч нийгэм судлаачид хүрчээ. Орос оронд амьдрах нь «хөгжилтэй болсон» гэдгийг гэрчлэх санал асуулгын мэдээг тэд ww.russia-review.ru сайт дээр байрлуулж, энэ тухай ном хэвлүүлэх хүсэлтэй байгаа юм.

Хөгжилтэй орнуудын жишгээр бага цалин хөлстэй, зоос бүрийг тоолох болдог хэмээн дэлгэцээр олонтаа ярьж, сонинд бичдэг нь ердөө л ХМХ-дийн тараадаг домог юм. Оросуудын өөрсдийн санал асуулгын гэрчилж байгаагаар өөрсдийн материаллаг байдлыг тийм ч гутрангүй дүгнэхгүй байна. Сүүлийн 8 жилд орлогодоо сэтгэл хангалуун бүс хүмүүсийн тоо 2 дахин багасч, харин сэтгэл хангалуун хүмүүсийн тоо 2005 онд 62% байсан бол 2013 онд 80% болж өсчээ. Аз жаргалын өнгө аяс мөн тиймэрхүү байдалтай байна: 90-өөд онуудад аз жаргалтай хүмүүсийн тоо 76% байсан бол өнөөдөр 76% болсныг «ОДХ» радиогийн сурвалжлагад Нийгэм-улс төрийн судалгааны удирдах газрын удирдагч Степан Львов тэмдэглээд: «Энэ бол Орост бидний заримд санагдаж байгаа шиг тйим ч муугүй байгаа гэсэн олон нийтийн хэлэлцүүлгийг эхлэх тодорхой хэмжээний түлхэц юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон интернет яагаад ч юм сөрөг мэдээлэл дээр голчлон анхаарч, харин өөдрөг мэдээлэл ховор гардаг. Энэ судалгаа – манайд бүх юм тийм ч муугүй байгаа гэдгийг ярьж эхлэх нэг янзын «оюун ухааны өдөөн хатгалга» юм» гэж өгүүллээ.

Үнэн байдлыг гоёж чимсэнд зэмлэл хүлээхээс нийгэм судлаачид айхгүй байна. Оросууд болон дэлхий ертөнцөд өөдрөг байдлын тухай мэдэж авахад хэн ч саад болохгүй, тэр тусмаа үндсэндээ олон нийтийн санаа бодлыг судалдаг төвүүд асуудалд голчлон анхаарлаа хандуулдаг юм. «Асуудлыг ухаж, хонгилын үзүүр дэх гэрлийг харуулахаа хэсэг азнахаар» мэргэжилтнүүд шийдсэн бололтой гэж Степан Львов онцлоод: «Манай иргэдийн дотор ямар нэгэн зүйлийн тухай ярихдаа стаканы тал дүүрэн байна гэхийн оронд стаканы тал нь хоосон байна гэж хязгаарлан хандах тал ажиглагддаг» гэжээ.

Эрдэмтэд бодит үзүүлэлтээр оросуудын «стаканыг дүүргэхээр» шийдсэн байна. Автомашинтай гэр бүлийн тоо хэмжээ 2006 онд 37% байснаас 48% хүртэл өссөнөөс харахад үүнд 2009 оны хямрал хүртэл нөлөөлөөгүй бололтой. Өнөөдөр 2 гэр бүл тутмын 1 нь автомашинтай болжээ. 5 жилийн өмнө тийм гэр бүл гуравны нэгийг эзэлж байжээ. Зоос болгоныг тоолоход хүрдэг гэсэн бас 1 домгийг оросын иргэдийн хадгаламжийн хэмжээ бодитоор үгүйсгэн харуулж байгаа юм.

2005 оноос тэдний бодлоор хадгаламжийн хамгийн бага хэмжээ бараг 2,5 дахин ихэссэн байна. Хэрэв 2005 онд энэ нь ойролцоогоор 100 мянган рубль буюу 3000 гаран доллар байсан бол өнөөдөр энэ тоо 250 мянган рубль буюу 800 гаруй доллар болж өсчээ. Үүний зэрэгцээ инфляци 20 орчим %-тай байсан ч хадгаламжийн өсөлт 2,5 дахин ихэссэн байна гэж ярилаа.

7 жилийн өмнө оросуудын 4 хун тутмын 1 жагсаал цуглаанд оролцоход бэлэн байжээ. Тэгвэл өнөөдөр эсэргүүцлийн идэвхжил 17% хүртэл бүүрчээ. Манайд бүх юм муу байна гэж бид орилоход бид энэ улсад юу хийж байгаа юм бэ, яагаад бид түүнийг хайрлан, өөрсөд болон хүүхдүүддээ сайхан ирээдүйтэй болно гэж найдаж байна вэ гэсэн асуулт урган гарч ирж байна гэж нийгэм-улс төрийн судалгааны төвийн тэргүүн онцолсон юм. Хэрэв өөдрөг үзэлтэй байх шалтгаан байгаа бол баримтлууштай байдлын шалтаг ч бий болж таарна.