Татарстаны нийслэл Казань хотын олон улсын онгоцны буудалд, москвагийн цагаар 19 цаг 25 минутад Москва-Казаний чиглэлд нисч явсан Boeing 737500 онгоц буух үедээ осолджээ.

 

Урьдчилсан мэдээгээр, онгоцонд явсан 50 хүн бүгд осолджээ.

 

Онгоцны ослыг багийн алдаа, цаг агаарын байдал,техникийн эвдрэлийн аль нэгтэй холбон таамаглаж байна. Сүүлийн үеийн мэдээгээр уг онгоцонд Татарстаны тэргүүний хүү суусан байжээ.