Олон улсын зууч “зургаа”болон Ираны хооронд Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар харилцан зөвшилцөлд хүрээлд байна. Одоо хамтарсан баримт бичгийг боловсруулах хэрэгтэй байна гэж Орос улсын ГХЯ –ны сайд Сергей Лавров “ТВ Центр “ телевиз эд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Түүнйи яриагаар, 11- р сарын 10 нд Женевт болсон “зургаа”-гийн гадаад хэргийн яамдын тэргүүн нарын болон Ираны ГХЯ ны тэргүүн Мохаммад Жавад Зарифтай хийсэн уулзалт олон жилийн түүхэнд анх удаагаа талуудыг байр сууриа илэрхийлээд зогсохгуй, цаашид огтолцох цэгүүдийг хайхад бэлэн байгааг харууллаа.”Ийм цэгүүдийг тодорхойлсон төдийгүй, шийдвэрлэх ёстой асуудлуудаар ямарч зарчмын ялгаа гараагүй”гэж Лавров хэлжээ. Тэрээр Ираны цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэхэд “хиймлээр нэмэлтүүд” оруулахгуй байхыг уриалсан. Олон улсын зууч “зургаа” нь Иранаас цөмийн дэглэмийг зөрчсөн сэжигийг цуцлах ёстой гэж Лавров онцлов.