Иран нэг жилийн хугацаанд Тегераны эсрэг авсан хоригуудын шалтгаануудыг арилгаж, МАГАТЭ-тэй бүх асуудлаа зохицуулахад бэлэн байна. Энэ тухай Оросын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавров оросын “ТВ Центр” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Иран болон “зууч зургаа”нь олон жилийн түүхэнд анх удаагаа нийтлэг шийдвэрт хүрлээ гэж Оросын сайд тэмдэглэв. Лавровын яриагаар, одоо буултуудыг цаасан дээр буулгах л үлдээд байна: «Ираныг цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх дэглэмийг зөрчсөн хэмээн сэжиглэж байгаа гол тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь ”зургаа”—гийн баримтлах тэргүүн зорилт байна гэж найдаж байна. Эдгээр сэрэмжлүүлгийг авч, дэглэмийг дэлгэрүүлэхгүй бэхэлгээг хангах нь манай тэргүүн зорилт байх ёстой» гэж хэллээ.

Тегераны болон “зургаа”-гийн яриа хэлэлцээрийн явцыг БРИКС-ийн орнууд анхааралтай ажигласан. Тус байгууллагын гишүүн бүх улсууд гадаад бодлогын адил тэгш зарчмуудыг хэрэгжүүлдэг гэж Сергей Лавров ярьж байна. Юуны өмнө эдгээрт олон улсын эрхийг хүндэтгэх болон үүн дээр суурилсан маргаантай бүх асуудлуудыг шийдвэрлэх орж буй юм. Цэргийн ажиллагаа явуулахад дан ганц НҮБ л зөвшөөрөл өгөх ёстой. Энэ нь ОХУ, Бразиль, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ-ын байр суурь юм. Чухамдаа энэ байдал эдгээр орнуудыг нэг бүтцэд нэгдэх үндэс болсон гэж Орос улсын ГХЯны тэргүүн ярьлаа. Тэгээд ч сүүлийн жилүүдэд нилээд хэдэн орнууд хүчний ажиллагааны хөлд үрэгдсэн. Энэ бол Югослав, Ирак, Ливи. Эдгээр орнуудын эгнээнд Сири ч, орж мэдэхээр байсан, одоохондоо түр хойшлогдоод байна. Гэхдээ тус улсын байдлыг энхийн аргаар зохицуулах бага хурлын тов одоо болтол батлагдаагүй байна. Москвад ойрын үед Сирийн сөрөг хүчний болон дэглэмийн төлөөлөгчдийн албан бус уулзалтыг явуулах гэж байна. Яриа хэлэлцээрүүд нь дайсагнагч талуудын байр суурийг ойртуулж, мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах тухай тохиролцох боломж олгоно. Хамгийн гол тулгамдсан асуудал сөргөлдөгч бүх талууд ямар нэгэн нөхцөлгүйгээр хэлэлцээрийн ширээний ард суухыг хүсэхгүй байгаад оршиж байна гэж Сергей Лавров ярьж байна: «Женевын хамтарсан мэдэгдэлд Сири нь язгууртны, ардчилсан, олон үндэстний бөгөөд олон шашинтай улс хэвээр үлдэнэ гэж гол зорилтыг тунхагласан. Цөөнхүүдийн аюулгүй байдлыг хангах, Сирийн БНУ –ын тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах ажээ. Улс орны ирээдүйг сирийн иргэд өөрсдөө сирийн сөрөг хүчин, засгийн газрын хоорондын харилцан яриануудын арга замаар тодорхойлох ёстой. Энэхүү харилцан ярианы дүнд цаашид төрийн байгуулалтын хүрээнд, сирийн нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаар нэгдсэн зөвшилцөл гарах ёстой. Энэ нь сирийн шийдвэр, харин “гадаадын хүчнүүд” үүнд туслах ёстой. Женевын хамтарсан мэдэгдэлд ирээдүйн Сирийн удирдагчид нэр дэвшигчдийн талаар ямарч урьдчилсан нөхцөл байхгуй гэж Оросын ГХЯ -ны тэргүүн тэмдэглэв» гэж хэлсэн.