Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Филиппиныг нэрвэсэн ”Хайян” хар салхи түүхэндээ АНУ-ыг хамгийн их сүйрэл авчирсан “Катрин “ хар салхинаас гурав дахин хүчтэй байжээ. Хар салхи дөрвөн мянга орчим хүний амийг авч явсан. НҮБ-ын баримт мэдээгээр, 650 мянга гаруй филиппин хүн орох оронгүй үлдэсэн бөгөөд нийт 11 сая хүн хохирол амсжээ.

Гамшигийн гол цохилт Лейте мужийн эргийн Таклобан хотод ирсэн. Тэр хот газраас арчигдсан. 220 мянган хүн амтай жижигхэн хот эвдэрч сүйрчээ. Сүйрч үлдэсэн дэлгүүрүүдийг дээрэмдэн тонож, хүмүүс ундны ус, хоол хүнсний төлөө тэмцэлдэж байна. Хүмүүнлэгийн тусламж хүрэлцээ муутай . Пүрэв гаригт Филиппинд Оросын ОБЯ-ны хоёр онгоц 65 тонн хүмүүнлэгийн тусламж авчирсан. ЕХ, АНУ болон Австрали туслахаа амласан.

Хүн төрөлхтөн иймэрхүү сүйрлээс урьдчилан сэргийлж хараахан сураагүй байна. Ядахнаа урьдаар таамаг дэвшүүлдэг болдог болчихвол. Олон улсын нийгэм-экологийн холбооны шинжээч Игорь Шкрадюк эл асуултанд сөргөөр хариулж байна. Тэрээр АНУ-ын түүхэнд хамгийн хүчтэйд тооцогдох 2005 оны 8-р сард гарсан “Катрин” хар салхины улмаас Нью- Орлеан хот тэр чигээрээ усанд автаж байсан, гэтэл тэр үед эрдэмтэд урьдаар таамаг гаргаж чадаагүй гэв. Тэгэхэд гамшигт 1836 хүн амиа алдасан төдийгүй, сүйрлийн эдийн засгийн нийт хохирол 125 тэрбум долл. хүрсэн. Гамшиг ирж буйг урьдаар таамаглах боломжгүй, гэхдээ хар салхины нүүдлийг тандаж болно, хэрвээ цаг хугацаа хүрэлцээтэй байвал шүү дээ. Энэ хүмүүсийг үхлээс сэргийлэх боломжтой гэж оросын “Фобос” цаг уурын төвийн мэргэжилтэн Михаил Леус үзэж байна: «Хэрвээ үүнийг хэсэг хугацаанд тандах юм бол, цаашид математикийн моделууд нь хар салхийг нилээд нарийн таамаглаж мэднэ. “Хайян”-ы тухай ярих юм бол Филиппин рүү ирж яваа тухай нилээд нарийн таамаг байсан. Олон тооны хүнийг шилжүүлэн нүүлгэсэн, ингэж олон хүний амь насыг аварсан, хэрвээ урьдчилсан мэдээ аваагүй бол, гэнэтийн явдлаас илүү олон хүн амиа алдаж мэдэх байсан» гэж хэллээ.

“Катрин”, “Хайян” мэтийн хүчтэй хар салхи нэрвэхэд, эргийн газар нутгууд илүү бэлтгэлтэй байх ёстой байв. Эх газрын хүчтэй хар салхи удаан үргэлжилдэггүй гэж “Оросын дуу хоолойд” “Гисметео” интернет порталын тэргүүлэх мэргэжилтэн Леонид Старков ярьж байна: «Хар салхи эргүүдэд хүрэх тэр үед, хүчээ алдаж эхэлдэг. Нэг хоногийн дотор тэдгээр нь агаарын давхаргуудад уусан алга болдог. Тэдгээрийн эрч халуун орны бороо болж хувирдаг. Салхины эрч секундэд 18-30 метр хүрдэг. Дараагийн шат зүгээр л халуун орны цаг агаарын жамаар явагдана» гэж хэллээ.

Цаг уурчид хямрах нь үгүй. Тэд энэ жил хар салхины тоо өсөх болно гэж сэрэмжлүүлж байна. Нөгөөтэйгүүр, энэхүү үзэгдэл нь циклийн давтамжтай шинж чанартай бөгөөд цаашид хар салхины тоо нэмэгдэх илт хандлага алга юм.