Өнгөрч байгаа долоо хоногт Москва гадаад бодлогын салбарт илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсныг тэмдэглэхэд хилсдэхгүй юм. Оросын өндөр албан тушаалын хүмүүсийн гадаад улсад хийсэн айлчлалын дүнд цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбарт урьдын байр сууриндаа ирж буй юм.

11-р сарын 12-ний өдөр ерөнхийлөгч Владимир Путины Вьетнамын албан ёсын айлчлал эхэлсэн. Хоёр талын яриа хэлэлцээрүүдийн дүнд Москва вьетнамын армид зориулан орчин үеийн бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийн нэр төрлийг өргөтжүүлэх төлөвтэй байна.

Өнөөдөр Вьетнам Орос улсын цэрэг-техникийн хамтын ажиллагааны салбарын чухал түншүүдийн нэг болоод байна. Чухамдаа тус улс нь оросын цэргийн зэвсэг, техникийг худалдан авагч тэргүүлэх гурвын нэг болоод байна. Вьетнамд маш их тооны зөвлөлтийн техник байдаг бөгөөд тэдгээрийг шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж буй юм. Тиймээс цаашид орос-вьетнамын ЦТ –ийн хамтын ажиллагааны хэмжээ хэдэн арван тэрбум долл. үнэлэгдэж байна гэж “Үндэсний батлан хамгаалалт” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко ийн ярьсан.

Түүний үзэж байгаагаар, ЦТ- ийн хамтын ажиллагааны салбарт болсон яриа хэлэлцээрээр хүрсэн гол үр дүнгүүдийн нэг бол чухамдаа Өмнөд-Хятадын тэнгисийн булангийн “Камрань” тэнгисийн баазад Оросын ТЦХ –ний эргэж ирж буйг нэрлэж болох юм: «Энд цэргийн тэнгисийн баазын түрээсийн тухай яригдахгуй нь ойлгомжтой. Тухайн цаг үед бид эндээс явж, ийм боломжийг алдасан. Гэхдээ энд баазыг суурилуулах тухай яригдаж болох юм. Нээлттэй эх сурвалжуудаас үзэхэд, Москва болон Ханой хоёр ирэх оны сүүл хүртэл Камраньд Орос улсын ТЦХ –ний материаллаг-техникийн баазыг хангах боомтыг байгуулахаар зарчмын тохиролцоонд хүрээд байна. Бааз нь цэргийн хөлөг онгоцнуудын шаардлагатай бүхий л үйлчилгээг явуулах мэргэжилтнүүд, хөвөх засварын газрууд г.м. багтаасан байна» гэж хэллээ.

Ингэхэд Владимир Путины тэргүүтэй төлөөлөгчдийн Ханойд хийсэн айлчлалын дүнгүүд орос-вьетнамын хоорондын харилцааны хөгжлийн логикт бүхэлдээ багтаж байгаа бол, Оросын БХЯ болон ГХЯ – ны тэргүүн нарын Египтын ижил төрлийн яамны сайдуудтай явуулсан “2+ 2” уулзалтуудыг мэргэжилтнүүд “тасархай” хэмээн үнэлж байна.

Сергей Лавров, Сергей Шойгу нарыг Каирт ирэхийн өмнө өдөр Египтийн ГХЯ ны  тэргүүн Набиль Фахми “RussiaToday”телевизэд өгсөн ярилцлагадаа, тус улсын ЗГ орос улсын шинэ зэвсгийг худалдан авах боломжуудыг судлан үзэж байна гэсэн. Энэ 11-р сарын 12 –нд байсан бол, 13 –нд хоёр улсын гадаад хэргийн болон батлан хамгаалах яамдын тэргүүн нар өөрсдийн тус тусын чиглэлээр яриа хэлэлцээр явуулсан. Сергей Лавров, Сергей Шойгу нар яриа хэлэлцээрүүд амжилттай сайн болсон гэж дүгнэсэн.

Египт нь Арабын БНУ –ын батлан хамгаалахыг бэхжүүлэхийн тулд ихээхэн зүйлийг хийсэн ЗХУ-ын чухал түншүүдийн нэг байсан . Тухайн цаг үед тэнд зөвлөлтийн хамгийн шинэ үеийн зэвсгийг их хэмжээгээр нийлүүлж байжээ. Мөн Гамаль Абдель Насер нь / 1954-1970 онуудад АБНЕУ –ын ерөнхийлөгч/ ЗСБНХУ –ын Ойрхи-Дорнод дахь хамгийн ойрын түншээр тооцогддог байв. Гэтэл Насерын оронд ирсэн Анвар Садат АНУ –тай ойртох бодлого хэрэгжүүлснээр, ЗХУ Египтийн байр сууриа алдасан.

Энэ удаагийн оросын сайд нарын Каирт хийсэн айлчлалыг Игорь Коротченко түүхэн хэмээн ярьж байна, яагаад гэвэл, айлчлал Египттэй цэргийн болон цэрэг-техникийн хэлхээ холбоог сэргээх сайхан тохироог бүрдүүлж байна. Ингэхдээ харилцан ярианы явцад ЦТ-ний хамтын ажиллагааны салбарт тодорхой үр дүнд хүрээгүй ч, шинжээчдийн үзэж байгаагаар, оросын ПДХ системүүд, Су болон МиГ байлдааны онгоцнууд, нисдэг тэргүүд, пуужингийн хөлөг онгоцууд зэрэг нь египтийн цэргийнхний сонирхолыг ихэд татаж байна. Ирж байгаа мэдээллүүдээс үзвэл, дөрвөн тэрбум долларын оросын зэвсэг нийлүүлэлтийн тухай яригдаж магадгүй байна. Ингэхдээ гэрээний төлбөрийн нилээд хэсгийг Саудын Арав хийж магадгүй байна.

Орос улс зэвсгийн худалдааны асуудлаас нилээд ашиг олох хандлагатай байна. Өнөөдөр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнуудын чадавхийг Афганистаны лалын экстремизмийн болзошгүй түрэмгийллийн эсрэг бэхжүүлэхэд зориулан зэвсгийн буцалтгүй тусламж нийлүүлж байна. Харин бусад улсууд өөрдсийн авах зэвсгийнхээ төлбөрийг төлөх ёстой, энд ямар ч хувийн дотно харилцаа үгүй юм.