Филиппины “Хайян- хар салхинд нэрвэгдсэн нутгуудад хүнс, эмийн эхний тусламжууд ирж байна. Гамшигийн улмаас хэдэн мянган хүн амиа алдсан. Хүмүүнлэгийн байгууллагууд тус улсын алслагдсан нутгуудад олон тооны хүнд тусламж шаардлагатай байгаа хэмээн анхааруулж байна.

11-р сарын 8-нд Филиппиныг аймшигтай хар салхи нэрвэсэн, үүний дүнд олон улсын хамтын нийгэмлэг зовлонд унасан улсад хэдэн саяийн тусламж үзүүлж байна. Тус улсын төвийн Лейте, Самар арлууд илүү их нэрвэгджээ. Хэдэн мянган хүн орох оронгүй, хүнс, усгүй үлдээд байна. Найм хоногийн дараа сая нэг юм аврагчид гамшигийн газарт хүрч тусламж хүргэх боломжтой боллоо.

Өмнө нь НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн асуудал эрхэлсэн зохицуулагч Валери Амос Филиппинд тусламж хоцорч очиж байгаад түгшиж байгаа тухайгаа мэдэгдсэн. Гамшигт сүйдсэн нутгуудын иргэд мэдэгдэлдээ, бид энэхүү байдлаас гарахын тулд бүр хамгийн жижиг хэмжээний ч гэлээ аливаа тусламжийг баяртай хүлээн авна гэжээ.

НҮБ-ын мэдээлж байгаагаар, Филиппины хар салхинд 4460 хүн амиа алдаад байгаа бөгөөд 1000 гаруй хүн сураггүй алга болжээ. 2,5 сая орчим хүнд хоол хүнс нэн даруй шаардлагатай байна гэж Франс пресс агентлаг уламжилжээ.