Пуужингийн довтолгоооноос хамгаалах систем бол нисэх хүчний техник, дайрах пуужинт зэвсгийг байнга боловсронгуй болгож байгаа өнөө үеийн цэргийн машины тогтвортой байдлыг хангах гол бүрэлдэхүүнүүдийн нэг юм.

«Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч «Алмаз-Антэй» хэмээх нэгдэлийн ерөнхий захирлын орлогч Сергей Друзинтай уулзаж ярилцлаа. Тэрбээр тус компанийн зарим шинэ боловсруулалт, ялангуяа, «Тор- М2» хэмээх зенит-пуужинт төхөөрөмжийн тухай өгүүлсэн юм.

Уг төхөөрөмжийн олон хувилбарыг 1980 оноос үйлдвэрлэж иржээ. Одоогийн байдлаар «Тор-М2» хэмээх сүүлийн систем бол түүний тоног төхөөрөмж, зэвсэглэлийг улам боловсронгуй болгосноороо өмнөх системүүдээс ялгаатай юм.

Харин Оросын Зэвсэгт Хүчинд болон гадаадын захиалагч орнуудад зориулан «Тор-М2Э» хэмээх ердийн хувилбарыг саяхныг хүртэл үйлдвэрлэж байлаа. Эдгээр машин шинэ радартай бөгөөд тэдгээрийг 9М331 хэмээх урьд үеийн ракетуудаар тоноглож байгаа юм.

Сергей Друзин өгүүлэхдээ: «9М338» хэмээх шинэ үеийн пуужинг бөөнөөр үйлдвэрлэх бэлтгэлийн хүрээнд нэмэлт цуврал туршилтыг саяхан явуулжээ. «Оса» хэмээх зенит-пуужинт хуучин пуужингуудыг бай болгон туршсан, шинэ пуужингуудын диаметр нь 20 см. жижиг байд шууд тусах боломжийг үзүүлж, алс холд тусах техникийн даалгаврыг давуулан биелүүлэх чадвартайгаа нотлосныг мэдээлэв.

«9М338» хэмээх шинэ пуужин урьдын «9М331» пуужингаас жижиг байгаа нь түүний бас 1 давуу тал юм. Иймээс машин дотор урьдын загварын 8 пуужин байрлуулж байсны оронд шинэ загварын 16 пуужинг байрлуулж болно.

Шинэ пуужингийн радарын жолоодох системыг мөн боловсронгуй болгосон учир шинэ пуужингаар 4 хүртэл байг нэг зэрэг буудах боломжийг олгох юм. Батлагдсан шинж чанарууд «Тор-М2» хэмээх шинэ пуужинг ойрын үед бөөнөөр үйлдвэрлэж, явган цэргийн, пуужингийн довтолгооноос хамгаалах хүчний байлдааны чадварыг ихээхэн дээшлүүлэх боломжтой болно.

«Кинжал» хэмээх зенит-пуужинт төхөөрөмжөөр тоноглосон, тэнгисийн цэргийн флотын хөлгүүдийн пуужингийн довтолгооноос хамгааах хүчийг нэмэхийн тулд шинэ пуужинг ашиглаж болно.

Хөлгүүдийг засварлан шинэчлэх үед зохих захиалга байгаа тохиолдолд, шинэ пуужингуудыг ашиглахын тулд «Кинжал» төхөөрөмжүүдийг шинэчлэн боловсронгуй болгож болохыг Сергей Друзин мэдээлсэн юм.