Орос, Өмнөд Солонгос улсууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаагийн урьталд эрчим хүч, зам тээвэр орж байна. Томоохон хамтын төсвүүдийн дотор Приморийн хязгаарын «Од» хэмээх шинэ усан онгоцны үйлдвэр, засварын газрын барилга багтжээ. Энд Роснефть, Газпромын захиалгаар шатаасан хийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг угсрах болно.

Алс Дорнодын төслийг өмнөд солонгосын нэлээд хэдэн компаниуд сонирхож байгаагийн нэг нь Daewoo, яг нарийндаа бол түүний хөлөг онгоц үйлдвэрлэдэг салбар болох DSME бөгөөд хөлөг онгоцны ган төмөр нийлүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэргийг санал болгож байгаа юм.

Оросын Роснефть, Совкомфлот, Газпромбанк гэсэн 3 компаний нэгдэл өмнөд солонгосын DSME компанийн хувьцааны гуравны нэгээс илүүг худалдан авахаар санал болгожээ. «Универ Капитал» хөрөнгө оруулалтын бүлгийн дүн шинжилгээний хэлтсийн дарга Дмитрий Александров ийнхүү ярьж байна:

«Daewoo бол шатахуун зөөх галт онгоцны флот төдийгүй, бараг бүх өнгө аясыг илтгэсэн орд газруудын тавцанг эзэмших техник юм. Энд ямар хувь оролцоотойгоор Дэугийн төслийн ажлыг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох боломжийн талаар ярих нь гагцхүү Роснефтийн зорилт болох нь маргаангүй юм» гэж үгээ өндөрлөлөө.

Өөр нэг нэр хүнд бүхий төсөл бол сибирийн гол замын сүлжээг, өмнөд солонгосын төмөр замтай нэгтгэх явдал юм. Энд шууд Орос, БНАСАУ болон Өмнөд Солонгос улсуудын хүслийг харгалзан үзжээ.

Хэрэв Сибирийн гол замын сүлжээ Солонгосын хойгт гарцтай болбол эдийн засгийн үр ашгийг 3 улс өөр дээрээ мэдрэх болно. Хөрөнгө оруулалтын «Регион» компаний дэд захирал Анатолий Ходорковский тайлбарлахдаа:

«Хэрэв Солонгосоос дамжин өнгөрөлт шийдэгдвэл Европ луу явдаг чингэлэгт тээвэрлэлт, ачаа нийлүүлэлт тэр тусмаа Орос руу нүүрсний ачаа тээвэрлэх талаар ярьж болох юм. Гэвч үндсэндээ энэ нь Оросын газар нутгаар дамжин өнгөрөх байх гэж бодож байна.

Одоогоор төмөр замын багахан цувааны талаар ярьж болох боловч замын хөгжлийн боломжоор түүний тоо хэмжээ өсөж мэдэх юм» гэж өгүүллээ.

Мөн Сөүл, Газпромын төсөлд эргэн хандах хүслээ Москвад илэрхийлсэн юм. 2 жилийн өмнө оросын компани «Сахалин-1» болон «Сахалин-2»-ын орд газраас Өмнөд Солонгос руу хийн хоолой барихыг санал болгосон билээ.

Тэр үед Сөүл уг саналыг дэмжээгүй бөгөөд одоо талууд хийн хоолойн хуурай болон тэнгисийн замын 2 хувилбарыг авч үзэж байгаа юм. Гэсэн ч тэдгээрийн аль нь илүү болохыг одоогоор хэлэхэд бэрхтэй гэж Дмитрий Александров үзээд:

«Аливаа хуурай замын дамжуулах хоолой Хойд Солонгосоор дайрч өнгөрөх учир энэ нь улс төрийн ихээхэн эрсдэлтэй юм. Хуурай замын төсөл 2 улсыг нэгтгэж болохыг тооцсон ч улс төрийн үүднээс дэндүү эрсдэлтэй. Харин Оросоос шууд тэнгисийн замын чиг баримжааг баримталбал илүү зохистой байхсан» гэж тайлбарлалаа.

Байдлаас харвал Москва, Сөүл цаашид харилцаагаа үргэлжлүүлэх бололтой. Орос, Солонгос 2 улс асар их нөөц бололцоо байгааг харгалзан үзэж зам тээврийн дэд бүтцийн хөгжил, сансар, машин үйлдвэрлэлт зэрэг хамтын төслүүдийг төлөвлөж байгаа юм.