ХЗХБ сирийн химийн зэвсгийг устгах 2014 оны дунд хүртэл хуваарийг баталсан тухайгаа зарлалаа. Гэсэн ч сирийн химийн зэвсгийн нөөцийг хаашаа нь зөөж гаргах нь одоо хүртэл тодорхойгүй байна гэж британий телевиз радиогийн Би-би-си корпараци мэдээлжээ.

ХЗХБ-ын баталсан төлөвлөгөөний дагуу химийн зэвсгийг, тэр тусмаа зарин үйлдвэрлэхэд ашигладаг изопропанолыг оролцуулаад сирийн газар нутгаас 2014 оны 2-р сарын 5-аас өмнө тээвэрлэн гаргаж, 2014 оны 6-р сарын 30 гэхэд устгасан байх ёстой юм. Илүү аюултай хорт бодисын төрлүүдийг 2013 оны 12-р сарын 31 гэхэд зөөвөрлөж гаргасан байх ёстой.

Сирийн нутаг дэвсгэр дэх химийн зэвсгийн нөөцийг тээвэрлэх, устгах төлөвлөгөө ХЗХБ-ын сайтад нийтлэгсдсэн байна. Тэнд «Сирийн эзэмшиж буй химийн зэвсгийг үйлдвэрлэх хүчин чадал 12-р сарын 15-аас 3-р сарын 15-ны хооронд устгагдах болно» гэж заажээ.

Албаний засгийн газар өөрийн нутаг дэвсгэр дээр сирийн химийн зэвсгийг хүлээн авахаас татгалзсаны дараа ХЗХБ-д түүнийг орлох арга зам олоход тун бага хугацаа үлдээд байна. Өөрийн нутаг дэвсгэр дээр сирийн химийн зэвсгийг хүлээн авч болзошгүй орнуудаад Франц, Бельги улсуудыг дурдаж байгааг Би-би-си тэмдэглэжээ. Хэдийгээр Норвеги улс Сирээс химийн зэвсгийг зөөвөрлөн гаргахад өөрийн тусламжийг санал болгосон боловч өөрийн нутаг дэвсгэр дээр түүнийг устгах бодолгүй байгаа юм.