Интернетийн аюулгүй байдлын салбар дахь оросын санаачлага илүү их дэлгэрэх боллоо. Саяхан болтол Москвагийн алхмыг Ернөдийнхөн даяарчлалын сүлжээнд улсын хяналт, шалгалтыг тогтоох гэсэн оролдлого мэтээр хүлээн авч байсан.

Гэвч Эдвард Сноудений илрүүлэлтээс хойш НҮБ-д Орос улсын оруулсан сэдвүүдийг өөрөөр харахад хүргэж байна. Дэлхий нийтэд Москва биш, харин Вашингтон хэрэглэгчдийн эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа нь тодорхой боллоо.

Тэгсэн хир нь АНУ-ын талаас эсэргүүцэл тасрахгүй байна. Даяарчлалын сүлжээнд бага ч болов хяналтаа алдахыг хүсэхгүй байгаа Америкийн үнэн шалтгааны талаар «Оросын дуу хоолой» радиод ярьжээ.

Оросын ГХЯ цахим мөрдөлтийг эсэргүүцэх санаачлагын агуулгыг илэрхийлэхдээ доорх тодотголыг дагалдуулжээ: хүний эрхийг сахих нь олон улсын эрхийн бусад зарчмуудтай зөрчилдөх ёсгүй, үүнд үндэсний тусгаар тогтнолыг хүндэтгэн, улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх явдал юм.Зарим шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь улс орон Интернетийн үндэсний сегмент дээр тусгар тогтносон эрх эдэлнэ гэсэн үг.

Мэдээж хэрэг Вашингтон үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Харин америкийн байр суурийг тайлбарлах нь түвэггүй юм гэж мэдээллийн дайны салбарын шинжээч Игорь Нежданов тэмдэглээд:

«Энэ сэдвийг нээж харахын тулд Интернет гэж юу болох, яагаад АНУ тийнхүү идэвх зүтгэлтэйгээр түүнд хандаж байгааг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт: одоогийн байгаа байдлаар АНУ Интернетийг зохион бий болгосон.

Хэдийгээр үүний мөн адил хэлбэр өмнө нь ЗХУ-д бүтээгдсэн боловч-энэ нь стратеги хүчний удирдлагын систем байсан юм. Гэсэн ч Интернетийг ашиг орлогын хэлбэрээр бүтээгчид нь гагцхүү АНУ юм. Ийнхүү тэд бүтээсэн болохоор тэд л сайн эзэмшиж чадсан нь аргагүй. Иймээс тэд энэ давуу талаа ашиглан Интернетэд давамгайлж байгаа юм.

Тэд гол дэд бүтцийг удирдан гартаа барьж байгаа тул үндсэн серверүүд нь тэдний нутаг дэвсгэр дээр оршиж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй тэд процессор, софт, сервисүүдийн үндсэн үйлдвэрлэгчид нь юм гэж тайлбарлалаа.

Мэдээж хэрэг олон улс орнууд дэлхий нийтийн сүлжээг өөрсдийн хэрэгцээнд зохицуулан эзэмшиж байна. Оросоос гадна энэ чиглэлд Хятад, Энэтхэг улсууд нэлээд үр дүнтэй ажиллаж байгаа ч АНУ-ыг одоогоор гүйцэж чадахгүй байгаа юм.

Сүлжээг үр дүнтэй ашиглах нь орчин үеийн дайнд илүү давуу тал өгдөг болохыг харгалзан үзвэл энэ бол чухал зорилт гэж Игорь Нежданов үргэлжлүүлээд:

«Энэ бол газар, ус, агаарт явагддаг тэр дайн биш, мэдээллийн талбарт болдог дайн гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндсэндээ 2 төрлийн дайн байдаг. Энэ нь кибер, мөн мэдээллийн дайн юм. Кибер дайн-энэ нь мэдээлэл дээр буюу дэд бүтцэд нөлөөлөх, өөрөөр хэлбэл, энэ нь вирусууд, троян, өт хорхой болон DDos-дайралт(үйлчилгээ үзүүлэхээс хувиарилагдан татгалзах төрлийн сүлжээний дайралт), хулгай, өөрчлөлт, мэдээллийг устгах зэрэг болно.

Харин мэдээллийн бүрдүүлэлт нь Интернетийн технологийн тусламжтайгаар хүмүүсийг нарийн түвэгтэй аргаар залилан мэхлэх, жишээлбэл, Эсэргүүцлийн хөдөлгөөн, засгийн газрыг огцруулах, хувьсгал хийх, тэр дунд «арабын хавар»-Интернетийн тусламжтайгаар энэ үйл явдал болсон гэдэгт аль хэдийнээс хэн ч эргэлзэхгүй болсон байна» гэж үгээ өндөрлөлөө.

Үүний зэрэгцээ Вашингтон кибер ертөнцөд болзошгүй дайралтын эсэргүүцлийн шинэ аргуудыг боловсруулсаар л байна. Саяхан кибер атакийг илрүүлэх автомат системийг бүтээх төслийг гаргажээ.

АНУ-ын өөрийн давуу талаас татгалзахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Өөрийгөө дэндүү их халамж хараанаас халхлахын тулд Вашингтоны шүүмжлэгчид юу хийх хэрэгтэй вэ? Сүлжээний үндэсний сегментэд нэвтрэхийг хязгаарласнаар мэдээллийн аюулгүй байдлыг бодитоор хангаж чадна гэж уу? Игорь Неждановын үзэж байгаагаар энэ бол байдлаас гарах шилдэг арга биш юм.

«Хэрэв Интернетэд «хийсвэр хашлага» бариад улсын хил хязгаараас гадагш хаашаа ч гаргахгүй байвал улсын дотоод кибер талбарыг хамгаалах зорилго хэрэгжих юм. Гэвч үүний дунд улс орон өөрөө тусгаарлагдаж Интернетийн олгодог тэр давуу талуудыг ашиглаж чадахгүй болно.

Иймээс илүү зөөлөн аргыг олох хэрэгтэй. Хэрэв хүмүүсийг залилж мэхлэх сэтгэл зүйн бүрэлдэхүүний хувьд бол бодит цаг хугацааны хуваарьт хортой нөлөөлөл явагдаж байгаа болон ердийн харилцаа гэдгийг хурдан дүгнэх бутцийг бий болгох хэрэгтэй юм.

Харин энэ нь хор хөнөөлтэй үйлдэл эсвэл ердийн мэдээлэл дамжуулагдаж байна гэдэг нь кибер бүрэлдэхүүний хувьд дэд бүтцийн талаас нэлээд зарлагатай боловч хийж болохоор, хамгийн гол нь илүү их үр дүнг өгөх болно. Хаалттай тал байхгүй болж, хэнтэй ч хамаагүй харилцан үйлдэл хийж болохоос гадна үндсэн аюул заналаас бид хамгаалагдах юм» гэж тэрбээр өгүүллээ.

Иймээс хэрэв ердийн хил хязгаар шиг зарчмаар ажиллах юм бол Интернетийн хил хязгаар ур ашигтай байх болно. Энэ нь хууль дагаж мөрддөг иргэдийн хувьд өө сэвгүй байх юм. Харин төрөл бүрийн гэмт элементүүдийн хувьд гаднаас түрэмгийлсэн тохиолдолд – «хил хязгаар хаалттай байх юм».