Слеж-хоккей бол паралимпийн мөсөн дээрх хоккейн нэг хувилбар бөгөөд аль 1994 онд паралимпийн хөтөлбөрт орсон боловч спортын олонх сонирхогчдын хувьд одоогоор шинэхэн ойлголт юм.

Орос оронд энэ төрлийн спорт зөвхөн сүүлийн жилүүдээс л хөгжиж эхэлжээ. Одоо оросын шигшээ баг авьяас, уйгагүй зүтгэл туршлагаас илүү гэдгийг нотлон шилдэг гурвын тоонд итгэлтэйгээр орж байгаа юм.

Слеж–хоккейг 1960-ад оны эхээр Стокгольмийн сэргээн засах төвд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусгайлан зохиосон бөгөөд ердийн хоккейноос ялгаатай нь тоглогчид тэшүүр дээр биш тусгай төмөр чарган дээр шилжин хөдөлж, уламжлалт нэг цохиурын оронд нэг үзүүрт нь шүдтэй төмөр суулгацтай 2 цохиураар шууд тоглодог байна.

Шведээс спортын энэ төрөл бусад оронд тархан дэлгэрч, Орос оронд Уралын Удмуртын бүгд найрамдах улсын Ижевск хотод 2008 онд слеж-хоккейн түүх эхэлжээ.

Тэр цагаас хойш Орос орон дэлхийд слеж-хоккейн төрлөөр Европын одоогийн аварга-Итали, Ванкуверын Олимпийн наадмын мөнгөн медальт Япон, мөн швед, чех, германы туршлагатай тоглогчдыг гүйцэж түрүүлэн дэлхийн аваргад 3-т орох болсон юм.

«Ийм цочирдмоор амжилт олонхийг гайхшруулсан» гэж Оросын слеж-хоккейн шигшээ багийн хаалгач, Олон улсын паралимпийн хорооны хувилбарын 2013 оны дэлхийн аваргын шилдэг хаалгач Михаил Иванов инээмсэглэн яриад:

«Бүгд цочролд орсон, хилийн чанадад ч бас гайхацгаадаг. «Яаж хүмүүсийн 15-20 жил зүтгэж хийдэг зүйлийг ингэж чадаж байнаа» хэмээдэг. Хүлээж гүйцэж түрүүлэхээс муу юм байхгүй.

Бид паралимпийн тоглолтын өмнө гүйцэж түрүүлэх болдог. Ийнхүү бид дэлхийн шилдэгүүдийн тоонд ид хаваа үзүүлэн хэдийн орцгоосон. Одоо Сочид медаль авахыг эрмэлзэж байна» гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Үүний тулд тамирчид боломжтой бүхнээ хийж, өдөрт 4 удаа тренажерын танхим, усан санд дасгал сургууль явуулж эрчимтэй хичээллэж байгаа тул амжилт олох нь лавтай. Командын ирээдүй хамгийн баяр хөөртэй гэж спортын шинжээчид нэгэн дуугаар тэмдэглэж байна.

Өнгөрсөн намар 8-р сарын сүүлээр Сочид болсон слеж-хоккейн «4 үндэстний тэмцээнд» оросын шигшээ баг хүрэл медаль авсан нь уг командын их ирээдүйтэйг дахин нотолсон юм.