Америкийн сэтгүүлч, блогч, хуульч Гленн Гринвальд хаана ажиллах болсон нь тодорхой боллоо. Тэрээр АНУ-ын ТТГ-ын нууц албаны оргодол Эдвард Сноудены илчлэлүүдийн тухай дэлхий дахинд анх түрүүнд мэдээлсэн. Гринвальд сэтгүүлчдийн мөрдөлтүүдийн шинэ сайтын удирдагчдын нэг болно.

Жулиан Ассанжийн WIKILEAKS сайттай төстэй төдийлэн нээлттэй бус засгийн газрууд, авилгалд идэгдсэн бизнесийнхэн, тэрч байтугай италийн мафийнхан ч сэрэмжилмээр сайтууд олширч эхэллээ.Цаашид интернет орон зайн шудрага үнэнийг боймлохыг оролдохгүй, иймэрхүү сайтуудыг олшруулахгуйн тулд төрийн бүтцүүд илүү нээлттэй байх ёстой гэж шинжээчид ярьж байна.

Нээлттэй нийгэмлэг, эрх баригчдын хооронд олс таталцах нь цаашид хадгалагдсаар байх болно гэж ”Оросын дуу хоолой” радиод улс төр судлаач Александр Гусев ярьж байна. Аливаа засагт нээлттэй, хаалттай мэдээлэл гэж байдаг нь тодорхой юм. Ялгааны учир хаалттайд байна. Ихэнх тохиолдолд иймэрхүү “нууц” чанар нь хэт дөвийлгөсөнд байдаг гэж тэр үзэж байна.

«Эрх баригчид байнга өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын төлөө байдаг. Тэдгээр нь ямар, ямар алхмууд байж болох вэ? Сайтуудыг хааж мэдэх юм. Дэндүү идэвхтэй тэмцэл явуулдаг хүмүүстэй тэмцэл байж болно.

Мөн тодорхой сегментүүдээс мэдээлэл олж авч чадахгуй болгох үүднээс саад бэрхшээл, шүүлтүүр бий болгож мэднэ. Энэ нь хэт нууцлалтай, хаалттай мэдээллийн хувьд юм. Эрх баригчид зүгээр гараа хумиад суухгүй нь мэдээж хэрэг» гэж Александр Гусев хэллээ.

Дэлхийн мэдээллийн сүлжээний хамгийн сүүлийн шинэлэг зүйлсийн нэг бол италийн MAFIALEAKS портал юм. 11-р сарын эхээр итали, англи хэл дээр гарч эхэлсэн. Энэ нь мафийн золиос бологчдын гомдол, нэрээ нууцлах гэсэн гэрчүүдийн мэдүүлэг, гэмт хэргийн илчлэл болон сэтгүүлчдийн нийтлэх эх сурвалжийн үүрэг гүйцэтгэх зэрэг цахим шуудангийн хайрцаг.

Үүнийг санаачлагчид нилээд зоригтой хүмүүс гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Засгийн газруудыг илчлэх нь нэг хэрэг, гэтэл мафитай тэмцэнэ гэдэг бол аюултай. Мафи бол гомдолоо шүүх дээр гаргадаггүй.

Өш хонзонгоо зөвхөн цусаар авдаг. Сайтын операторууд болон үндэслэгчид нийлээд ердөө 10 хүн байх бөгөөд тэд аюулгүй байдлынхаа тухай санаа тавин: сайт руу орохыг кодолсон, тиймээс сайтыг хэн хянаж байна гэдгийг мэдэх ямарч боломжгүй мэт.

“Зочин” нэрээ нууцлан орох бөгөөд түүний хаяг бүртгэгдэхгүй. Энэ тухай шинжээчид ярихдаа, сайтыг эвдэх бол цаг хугацааны хэрэг гэж байна.

2011 оны 1-р сараас эхлэн Интернетэд WIKILEAKS-ийн адил үйл ажиллагаатай OPENLEAKS нууцыг илчлэх сайт ажиллаж байна. Энэ сайт WIKILEAKS-ийг яг давтжээ. Сайтыг Ассанжийн удирдах арга барилд эгдүүцэн, сайтаас явсан хүмүүс байгуулсан. OPENLEAKS WIKILEAKS-ээс арай зөөлөн гэлтэй.

Энэ сайт нууц материалуудыг нийтэлдэггүй, гэхдээ хэрэглэгчид нэрээ нууцлан хоорондоо мэдээлэл солилцох боломжтой.

Иргэд өөрсдийн “засгийн газар, хотын эрх баригчид, бизнесийнхэн, нийтийн аж ахуйн албууд г.м. “муучлах” боломжтой хосгүй үндэс суурийг байгуулах нь хаалттай засгийн газар болон хэт нууцлалыг шууд бусаар төрүүлнэ.

Үүн дээр илчлэгчдийн хуулийн өмнө хамгаалалтгүй байдал бас орно. Төрийн байгууллага, пүүс, хотын захиргааны байгууллагуудад авилга, хулгай болон албан тушаалаа урвуулан ашигласантай холбоотой олон хэргийг илчилсэн хэдэн зуун хүмүүс ажлаасаа хөөгдсөн байдаг.

Оросын зарим шинжээчид засгийн газрын мэдээллүүдийг ард олонд хүргэхдээ болгоомжтой хандах ёстой гэж үзэж байна. Энд зарим нэгэн буултыг хийх ёстой, учир нь, мэдээлэл бүр нийтлэгдэхэд таардаггүйд байгаа юм. Энэ тухай “Оросын дуу хоолойд” оросын нэрт улс төр судлаач Сергей Михеев хэлэхдээ:

«Өнгөрсөн хугацаанд ч, одоо ч, цаашид ч, нэг ч улс орон хаалттай мэдээлэлгүйгээр амьдарч чадахгүй . Огт нээлттэй байдал нь бас хортой хөнөлтэй байж мэднэ. Засгийн газрын “халааснаас“ гаргаж авч байгаа мэдээллийг хэн ч хэрэглэж болно.

Гэтэл сайхан сэтгэлтэй хүмүүсээс гадна дэлхийд дүүрэн хар санаатай хүмүүс байна. Тэд энэхүү мэдээллийг хар санаа агуулсан зорилгодоо ашиглаж мэднэ. Энд тэнцвэр хэрэгтэй» гэлээ .

Олон улсын Transparens International байгууллагаас гаргасан илтгэлд нэгэн сонин зүйлийг тэмдэглэсэн байна. Уг илтгэлд ЕХ-ны 27 орноос зөвхөн дөрвөн улсын үйлчилж байгаа хуулинд илчлэгчдийг удирдлагын мөрдлөгөөс хамгаалах эрх байдаг тухай дурджээ.

Хэрвээ ийм хуулиуд нь хаа сайгүй, үр ашигтай үйлчилдэг байсан бол авилгын болоод техногенны олон шуугиант явдлуудаас зайлсхийж болох байсан гэж Transparens International байгууллагын шинжээчид үзэж байна. Тэгвэл хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийг хэмнэж, хэдэн зуун хүний амьдралыг аврах боломжтой юм.