Хятадын эдийн засгийн тал нь захиргаадах шинж чанартай байх болон дэлхийд юанийн гүйлгээ зах зээлийн дэглэмээр хэрэгжих явдал дэлхийн санхүүгийн зах зээлийн хувьд нэг ёсны оньсого болсон юм.

Санхүүгийн академийн Санхүүгийн хүрээлэнгийн захирал Яков Миркин Хятад дэлхийн облигацийн зах зээлд гарсан үйл явдлыг «Оросын дуу хоолой» радиод тэгж тайлбарлав. Эд хөрөнгөөрөө дэлхийд томд орох Хятадын Аж үйлдвэр-худалдааны банк облигациа юаниар Лондоны хөрөнгийн биржэд анх удаа гаргажээ.

2 тэрбум юанийн буюу 328 тэрбум долларын облигац гаргаад байна. Эдгээр хөрөнгөөр хилийн чанадад зээлийн ажиллагаа явуулна. Тэгэхдээ хөрөнгө оруулагчид санал болгосноос 4,5 дахин илүү хөрөнгө хятадын банкны үнэт цаасанд чиглүүлэхэд бэлэн байв. Энэ нь дэлхийн хөрөнгийн бүх зах зээлд явуулсан дохио гэж Яков Миркин мэдэгдээд:

«Энэ нь хөрөнгө оруулагчид зээл авагчдад итгэж байна гэсэн үг. Зээл ба хүүгийн эрсдэл бага байна. Орлого нь тааламжтай гэж тэд үзсэн юм. Дэлхийд юаниэр хэрэгжүүлэх санхүүгийн хэрэгслийг их сонирхох болсон» гэлээ.

Хятадын аж үйлдвэр-худалдааны банкны Лондоны бирж дээр гаргасан ахиц дэвшил америкийн зах зээлд гарсан явдалтай тэнцэж байна. 2012 оны 5-р сард хятадын эсрэг лобби хүчтэй шахалт үзүүлсэн боловч АНУ-ын Холбооны нөөцийн систем америкийн банкыг худалдан авах зөвшөөрөл хятадын банканд анх удаа өгсөн билээ.

Хятадын банк Bank of East Asia банкны хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд орно. БНХАУ юаниа олон улсын эдийн засгийн эргэлтэд тууштай оруулж байна гэж Яков Миркин тэмдэглэн хэлээд:

«Энэ зорилгоор янз бүрийн арга барилыг хэрэглэж байна. Хятад юаниар эд хөрөнгө бусад улсын Төв банкуудад олгох хэлэлцээр байгуулахыг Төв банкандаа зөвшөөрөхгүй байна. Тус улс Лондонд нэвтэрч, түүнийг юаниар худалдаа хийх төв болгох бодолтой байна. Хятад Улс олон улсын худалдаа-эдийн засгийн тооцоололт юаниар хатуу тууштай хийж байна» гэв.

Дэлхийд хятадын эдийн засгийн үүрэг нэмэгдэхийн хамт санхүүгийн зах зээлүүдэд байр суурь нь бэхжиж байна. Юань дэлхийн санхүүгийн зах зээлд анх удаа идэвхтэй гарснаас хойш цаашдаа яах юм бол? Яков Миркин тааварлан хэлэхдээ:

«Цаашдаа түвэг бэрхшээл, санал зөрөлдөөн гарах нь дамжиггүй. Хөрвөх валютын төлөвшсэн орчинд нэвтрэхийг шинэ этгээд оролдох нь шинэ үзэгдэл болсон юм. Түүнээс гадна хятадын эдийн засгийг нэг утгаар үнэлж болохгүй. Тэн хагас нь захиргаадах дэглэмд оршино.Юань хөрөвдөг валют болоогүй. Түүний ханшийг хатуу зохицуулж байна.

Юань хөрөвдөг валютын бүсийн тусгай дэглэмд байгаа. Харшилдах үзэгдэл үүсч болзошгүй. Социалист үзэл суртлыг үндэслэсэн ийм эдийн засаг зах зээлийн дэглэмд бүрэн шилжиж чадах уу? Энэ нь ойрын үед санхүүгийн зах зээлд тулгарч мэдэх сонин үзэгдэл» гэлээ.

Энэ долоо хоногт мөн хоёр сонин үйл явдал болсон. Мягмар гаригт G20-ийн Санхүүгийн тогтонги байдлын зөвлөл Хятадын Аж үйлдвэр-худалдааны банкыг дэлхийн санхүүгийн системд чухал банкуудын цэст багтаав. Тэр энэ онд тус цэст орсон цорын ганц банк билээ.

Үүний хамт дэлхийн тэргүүлэх биржүүдийн өсөлт хоёр өдөр дараалан сулхан хэвээр байна. ХКН-ын ТХ-ны бүгд хурлын шийдвэрүүд үүнд нөлөөлсэн юм. Бээжингээс санал болгосон хятадын эдийн засгийн өсөлтийн шинэ загварын зах зээлийн шинж чанар хангалттай биш байна гэж үзсэн гадаадын хөрөнгө оруулагчдын урам хугарсан байна.