Өнөөдөр НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлын зохицуулагч Валери Амос дэлхийн хамтын нийгэмлэгт хандан «Хайянь» хүчтэй хар салхинд нэрвэгдсэн Филиппинд үзүүлэх тусламжийн барааны тээвэрлэлтийг хурдасгахыг уриалав.

Амос Манилд хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн байдал маш хүнд байна гэв. Явах боломжтой хүмүүс эндээс явсан. Олонхи нь үгүйрэн хоосорсон нутгаас явахыг оролдож байна.

Эдгээр хүмүүст тусламж маш их шаардагдаж байна гэж тэрээр онцлов. Нэрвэгдэгсдэд яаран тусламж үзүүлэх хэрэгтэй гэж Амос ахин мэдэгдэв.Түүний хэлснээр тусламж саатсан тухай гомдол ирээд байна. Тээвэрлэлтийг хурдасгах нь эн түрүүнд биелүүлэх зорилт болсон юм.

Филиппиний Таклобан хотын гудамжуудад хог овоолсон хийгээд хэлмэгдэгсдийн цогцосыг эндээс явуулаагүй байна гэж Франс Пресс агентлаг мэдээлэв. Гэр оронгүй олон мянган хүнд хүнс хоол, ундны ус шаардагдаж байна. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад хар салхинд хэлмэгдэгсдийн тоо 2357-д хүрээд байна. Олон мянган хүнд тусламж шаардагдсаар байна.