Орос улс, Өмнөд Солонгос хоёр дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардлага болон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг үл тоомсорлон пуужин-цөмийн боломжтой болоход чиглэсэн БНАСАУ-ын бодлогыг эсэргүүцэж байна гэж өнөөдөр Сөүлд ОХУ, БНСолонгос Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Пак Кын Хе нарын хийсэн хэлэлцээний дүнгээр гаргасан хамтрасан мэдэгдэлд өгүүлжээ.

БНАСАУ хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар олон улсын хэмжээнд авсан үүрэг ба НҮБ-ын шаардлагыг биелүүлэх ёстой гэж баримт бичигт онцолсон байна. Москва,Сөүл хоёр зургаан талын хэлэлцээг сэргээх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор бусад оролцогчидтой хамт хүчин чармайлт гаргахаар тохиролцов.

ОУ, Өмнөд Солонгос хоёр Сири улс Химийн зэвсгийг хориглох тухай конвенцод нэгдснийг сайшаан дэмжиж байна гэж хоёр улсын төрийн тэргүүн нар мэдэгджээ. Талууд Сирид гарсан хямралыг улс төрийн замаар аль болох түргэн зохицуулахын төлөө байна. Сирийн талуудын хэлэлцээг эхлүүлэхийн тулд олон улсын бага хурлыг зарлан хуралдуулахыг эдгээр хоёр улс уриалжээ.

Талууд шатдаг хийн хүрээнд хамтран ажиллах асуудлыг хөндөж, оросын байгалийн хийг хоолойгоор Өмнөд Солонгост нийлүүлэх шийдвэр нөөц бололцоо болон төслийн эдийн засгийн үндэслэлийг харгалзан гаргахыг мэдэгдэв.

Баримт бичиг түлш-эрчим хүчний хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх бодолтой байгааг батлав. Оросын ба Өмнөд Солонгосын удирдлага хоёр орны компаниуд Хасан-Ражин төмөр замын дэд бүтэц, Ражин боомтыг саадгүй ашиглахад туслахыг мэдэгдэлд тэмдэглэжээ.

Сибирийг нэвт дамжсан төмөр замыг Солонгосыг дамжсан төмөр замтай холбож, «Оросын төмөр зам» компани Хасан(ОХУ)-Ражин(БНАСАУ) төмөр замын нэг хэсэг болон Ражин боомтын 3 дахь зогсоолыг сэлбэн шинэчлэх таслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийг баримт бичигт сайшаан дэмжсэн юм.