Сочийн Олимпийн наадмын нээлтийн ажиллагаа хүртэл 7 долоо хоног үлдээд байна, харин Оросын хот, суурингуудаар бамбарын буухиа үргэлжилсээр байгаа юм.

Олимпийн бамбарын буухиа Москвагийн Улаан талбайд 11-р сарын 6-нд эхэлсэн. Энэхүү буурхианд нийт 14 мянган бамбар тээгчид оролцоно. Хамгийн залуу оролцогч Халимагийн 14 настай тамирчин. Хамгийн ахмад оролцогч нь 93 настай Вологдын мужийн төлөөлөгч юм.

300 гаруй хүн олимпийн галыг зөөх хүндтэй үүргийг хүлээгээд байна. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Зуу орчим бамбарыг гадаадын тухайлбал, Украйн, АНУ, Бразил, Солонгос, Их Британи, Швед, Испани болон Японы иргэд буухиална. Мэдэж хэрэг, тэд Орос улстай ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс юм.

11-р сарын 16-нд Владивостокт япон эмэгтэй Сирахама Чидзуко буухианд оролцоно. Одоо Сурахама-саны “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагыг сонсгое.

«Нэгэн удаа миний найзууд олимпийн бамбарын буухианд оролцох сайн дурынхны анкетыг надад өгсөн. Үнэнийг хэлхэд, үүнд би нэг их итгээгүй. Гэхдээ азаа туршихаар шийдсэн. Яагаад гэвэл, үнэхээр л Олимпийн наадмын ийм том үйл явдалд оролцох завшаан тохиолдог л юм бол, энэ нь агуу их аз жаргал шүү дээ.

Анкетанд Валдивостокд би олон жил ажилласан тухайгаа бичиж тэмдэглээд, Олимпийн хороонд илгээсэн. Тэгээд Владивосток хотын бамбарын буухианд оролцох болсон тухай мэдээд ямар их баярласан гэж санана.

Надад баярлах, сүрдэх мэдрэмж зэрэг төрж байлаа. Баярлах нь ойлгомжтой. Яагаад айж сүрдэх болсон бэ, гэхлээр би өөрөөсөө чадах болов уу, яах бол гэж асууж байлаа. Өмнө нь Олимпийн наадмын бамбарын буухианд оролцож болно гэж миний толгойд хэзээ ч, тийм бодол төрж байгаагүй.

Тэр тусмаа Олимпийн  би гадаадын хүн гээд бод доо. Гэтэл Орос гэдэг бол өгөөмөр сайхан сэтгэл! Би надад ийм боломж олгосонд туйлын их баяртай байна. Сочийн Олимпийн наадмын нээлтийг сэтгэл догдлон хүлээж байна, би заавал тийшээ явж, япон, оросын тамирчдыг дэмжинэ” гэж Сирахама-сан ярьлаа.

Сирахама Чидзуко Орос улсад 1992 онд мэргэжил дээшлүүлэхээр ирэхдээ энэ бол түүний хувь тавилан гэж бодоогүй. Түүний яриаг үргэлжлүүлэн сонсое.

«Токиогийн их сургуульд би орос хэл сурч байгаад дараа нь 1992 онд Новосибирскт япон хэлний багшийн ассистентаар ажиллаж байсан. 1998 онд Владивостокт ирж, дөнгөж нээгдсэн Японы төвд ажилласан.

Үүний дараа Москвад мөн ийм төвд ажилласан. Дараа нь Новосибирскт нөхөрт гарч, тэгээд тэндээ үлдсэн. Намайг бамбарын буухиачдын багт оруулсан тухай мэдээг миний төрөл төрөгсөд,  танилууд болон японы ХМХ-үүд аваад цочролд орсон» гэж Сирахама-сан ярьж байна.

Сирахама-саны нөхөр түүнтэй адил орос хэлний мэргэжилтэн. Тэр Новосибирскийн нэртэй рестораны эзэн түүнийг Денис Иванов гэдэг.

Бид чин сэтгэлийн угаас Сирахама Чидзукод түүний амьдралд тохиолдсон ер бусын таатай сайхан үйл явдлыг тохиолдуулан баяр хүргэе! Хүлээх хугацаа бага үлдлээ. Олимпийн бамбартай онгоц 11-р сарын 15-нд Владивостокийн онгоцны буудалд газардана.

Онгоцны буудалд болох хүндэтгэлийн арга хэмжээний дараа буухиа приморийн нутгаар үргэлжлэн аялана. Эхний шатны аялал Русский арал дээр явагдана. Энд 2012 оны 9-р сард АНД-н бүсийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн билээ.

Буухианы дараагийн өдөр бусад буухиачдын хамт Сирахама Чидзуко хотын гудамжаар гүйлт хийнэ. Эцсийн зогсоол төмөр замын буудал. Эндээс Олимпийн гал Хабаровскийг зорино.