Дэлхийн эдийн засаг валютын ээлжит шинэ дайны ирмэгт тулж ирээд байна. Ийм дүгнэлтийг шинжээчид дэлхийн төв банкнуудын сүүлийн үеийн мэдээллүүдээс хийгээд байна. Улс орнууд эдийн засгийн өсөлтөндөө түлхэц өгөхийн тулд, үндэсний валютынхаа ханшийг зохиомлоор бууруулж эхэлжээ.

Олон улсын валютын сангийн таагүй статистик мэдээ, ээлжит таамаг валютын дайнд дахин орохыг шаардаж байна. Дүгнэлтээр, дэлхийн ДНБ-ний өсөлт удааширч, хөгжиж байгаа орнуудад зохистой төвшингээс доогуур байгаа юм. Үүний улмаас хөрөнгө оруулалтын салбар сонирхол татахаа болиод байна.

Мөнгө байхгүй бол, эдийн засгийн хөгжил ч үгүй гэдэг л болж байна. Статистикаа сайжруулахын тулд, жишээ нь, Европын төв банкнаас гүйлгээнд мөнгө нэмж оруулах бодлогыг зөөлруулэх тухай гарцаагүй мэдэгдэл хийх ёстой болсон. Яагаад гэвэл, 10-р сард нэгдсэн валют доллартай харьцуулахад 2011 оны дээд хэмжээнээс нэмэгдсэн байна.

Сүүлийн нэг долоо хоногт европын зохицуулагчид нилээд хэдэн орны төв банкууд нэгдсэн юм. Тэдгээрийн анхных нь Шинэ Зеландын Төв Банк байлаа. Зохицуулагч далд утгаар хүүг нэмэгдүүлж болох тухай хэлжээ.

Үүний шалтгаан үндэсний валютын ханш дэндүү өндөр учраас үүнийг зогсоох ёстой байлаа. Австралийн эрх баригчид бас ийм сэрэмжлүүлгийг хэлж байсан. Иймэрхүү үйл ажиллагаанууд нь шинэ эрсдлүүдэд хүргэж мэднэ гэж эдийн засагч Марк Рубинштейн анхааруулж байна.

«Валютын дайн болж байгааг бид байнга харж байна. Тэдгээр нь дэлхийн бөмбөрцөгийн янз бүрийн хэсэгт гарч байна, энэ нь юуны өмнө янз бүрийн эдийн засгийн бүс нутгуудын дотор гарч байгаа тэгш бус байдлуудтай холбоотой.

Энэхүү аргыг хэрэглэж байсан, хэрэглэж ч байгаа, цаашид ч хэрэглэх болно. Гэхдээ үүнд бас сөрөг талууд бий. Хэрвээ валют нь хүчтэй, хурдтай сулрах юм бол, энэ нь эдийн засагт сөрөг нөлөөтэй» гэж Марк Рубинштейн ярьлаа.

Нэг валют сулрахад бусад валютын ханш нэгэн зэрэг нэмэгдэнэ. Энэ процесс цаашид гинжин холбоотой байж мэдэх юм. Зарим орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшний бууралт бусад орнуудыг хариу арга хэмжээ авахад хүргэдэг. Энэ нь олон улсын худалдааны хэмжээг бууруулахад хүргэнэ.

Эсвэл олон улсын валютын системийг сүйрэлд хүргэж мэднэ. Жишээ нь, 1944 оноос 70-аад оны эхэн үе хүртэл үйлчилж байсан Бреттон-Вудын валют байна. Тэр үед АНУ долларын ханш эрс буурснаас, тус улс мөнгөн тэмдэгтээ алтаар үнэлэхээс татгалзсан.