Ерөнхийлөгч Владимир Путины Сөүлд хийж байгаа айлчлал ОХУ-аас умард солонгосын асуудлыг шийдвэрлэхэд гүйцэтгэж мэдэх үүрэгт анхаарлаа ахин хандууллаа. Орос улс Пхеньянд нөлөө үзүүлэхээ аль хэдийнэ больсон гэж олон солонгосчууд үзэж байхад Орос улс Пхеньянд нэлээд их нөлөө үзүүлсээр байна.

Иймээс Умард Солонгосын цөмийн болон өөр төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд туслаж мэднэ гэж илүү олон хүн уздэг. Эдгээр хоёр санал хоёулаа буруу юм.

Нэг талаас одоо Москвагаас умард солонгосын ажил үйлсэд зөвлөлт засгийн үеийнхээс бага нөлөө үзүүлж байна. Энэ нь хоёр талын худалдаа нэлээд багассантай холбоотой.

1980-д онд ЗХУ-тай хийх бараа таваарын эргэлт Умард Солонгосын бүх бараа эргэлтийн тэн хагасаас хэтэрч байсан. Гэвч тэр үе улирч өнгөрчээ. Сүүлийн жилүүдэд ОУ, Умард Солонгосын бараа эргэлт 80-100 сая долларын хэмжээнд байна.

Умард Солонгос том биш байсан ч энэ нь ялимгүй үзүүлэлт юм. Умард Солонгосын Хятадтай хийж байгаа худалдаа үүнээс 60 дахин илүү их байна. 2012 онд хоёр талын бараа эргэлт 6 тэрбум долларт хүрчээ.

Гэвч ОУ Умард Солонгосын эдийн засгийн томоохон түнш байхаа больсон ч солонгосын ажил үйлсэд нөлөөлсөөр байна.

Умард Солонгосын удирдлага улс оронтой нь эдийн засгийн идэвхтэй харилцаа холбоотой орнуудад сэжигтэй хандаж байгаа нь сонин вс. Эдгээр хэлхээ холбоог шахалт үзүүлэх хэрэгсэл болгох вий гэж Пхеньян болгоомжилж байна.

Хятадыг сэжиглэн нэлээд хүйтнээр хандах явдлыг үүгээр тайлбарлаж болно. Харин Хятад Улс умард солонгосын гадаад худалдааны бүтцэд  олон жилийн турш тэргүүлэх байрыг эзлэж байна.

Гэвч ОУ-ыг ийнхүү сэжиглэхгүй байгаа юм. ОУ умард солонгосын дотоодын бодлогод хөндлөнгеөөс оролцох саналгүй. Идэвхтэй оролцох боломж ч үгүйг Умард Солонгосын удирдлага ойлгож байна.

Нөгөө талаас ОХУ-ын өнөөгийн гадаад улс төрийн чиг бодлого БНАСАУ-д тодорхой талаар таатай байна. Москвагаас АНУ-ын бодлогыг шүүмжлэх нь бодит хэрэг дээр Пхеньянд үзүүлэх оросын нөлөөг өргөжүүлж байна.

Мэдээжээр оросын үр нөлөө шууд биш юм. Эдүгээ ОУ зуучлах үүрэгтэй байна. Пхеньян зуучад тодорхой хэмжээгээр итгэж байна. Энэ нь солонгосын асуудлыг шийдвэрлэхийг сонирхогч орнуудад нөлөө үзүүлэх байх.

Их гүрэн улсуудаас ОХУ л хожмын зууч болж мэднэ. Энэ талаар ОУ-тай өрсөлдэх этгээд үгүй. Мэдээжээр ОУ Пхеньянд ямар нэг тушаал өгч, тэр тусмаа шахалт үзүүлэхгүй. Нөгөө талаас зуучлах шаардлага гарсан үед Пхеньян москвагийн зөвлөмжийг анхаарах бололтой.