Энэ оны эхний 10 сард Хятадад төмөр зам тавихад 383,5 тэрбум юань (62,9 тэрбум доллар) оруулжээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхнээс 5,7 хувиар илүү их байна гэж өнөөдөр «Зинзи цанькао бао» сонинд бичжээ. Засгийн газрын төлөвлөгөөний дагуу 2013 оны эцэс гэхэд шинэ 5,5 мянган км төмөр замыг ашиглалтад оруулна.

Тэгснээр хятадын нийт төмөр зам 100 мянган км урт болохыг сонин тэмдэглэв. Гэвч төмөр зам тавих ажилд саад тотгор гарч байна. Учир нь орон нутгийн засаг захиргаа, компаниуд төмөр зам тавихад чиглүүлэх хөрөнгийг үргэлж багасгаж байна гэж сонин бас тэмдэглэжээ.

2013 оны эхний хагас жилд Хятадын төмөр замын корпорацын ер 2,92 триллион юаньд (477 тэрбум доллар) хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4,5 хувиар өсөн нэмэгдсэн юм.