НҮБ-ын ЕА-н мягмар гаригт болсон нууц санал хураалтаар Орос улс Хүний эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дахин сонгогдов. ОХУ-ын төлөө 175 орон саналаа өгчээ. Орос улсаас гадна тус зөвлөлд 13 улс орсоны дотор, Хятад, Саудын Арав, Куба, Франц, Их Британи, ӨАБНУ болон Вьетнам байна. Эдгээр орнууд нь гурван жилээр сонгогдож байна.

НҮБ-ын зөвлөлдөх байгууллага нийт 47 суудалтай юм. НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркины ярьснаар, Орос улс Хүний эрхийн зөвлөлд арьсны үзлээр ялгаварлахын эсрэг болон харийнхныг үзэн ядах үзэл болон бусад үл тэвчих хэлбэрүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулахад гол анхаарлаа хандуулахын зэрэгцээ уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах болно.