Хятадын ЗГ 2020 он гэхэд хятадын эдийн засгийн хөгжлийн чухал шинэчлэлийн “шийдвэрлэх амжилтанд” хүрэх төлөвтэй байна. Энэ тухай өнөөдөр Хятадын КН-ын ТХ-ны 3-р Бүгд хурлаас Хятадын КН-ын ТХ-ны “ Шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх чухал асуудлууд” тогтоолд дурджээ.

Синьхуа агентлагийн иш татсан уг баримт бичигт “хятадын эдийн засгийн нөөцийг хуваарилахад зах зээл шийдвэрлэх үүргийг гүйцэтгэх болно”. Үүнтэй зэрэгцэн “нийтийн өмч үндсэн гол үүрэгтэй“ гэж цохон тэмдэглжээ.

Тогтоолд “ шинэчлэлийг тал бүрээр гүнзгийрүүлэхийн гол зорилго хятадын социализмын хөгжлийн онцлогийг боловсронгуй болгон, засаг захиргааны бүтцийг шинэчлэх бөгөөд тэдгээрийн боломжуудыг нэмэгдүүлэхэд оршино“ гэжээ.

Баримт бичигт “засгийн газар, зах зээлийн хоорондын харилцааг зөв шийдвэрлэх нь гол асуудал” гэж цохон тэмдэглжээ. Тогтоолд засгийн газрын ажлыг идэвхжүүлэх болон зах зээлийн нөөцийг хуваарилахад гол анхаарлыг хандуулахыг санал болгожээ.