ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Ханойд хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Орос, Вьетнам улсуудын хооронд нилээд хэдэн хамтарсан баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Тухайлбал, харилцан ялтан шилжүүлэх тухай гэрээ, Орос-Вьетнамын засгийн газруудын хооронд цэргийн хамтын ажиллагааны тухай гэрээ, вьетнамын иргэдийг ОХУ-ын их, дээд сургуулиудад сургах тухай болон Шинжлэх ухаан, технологи болон шинэтгэлийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ.

Түүнчлэн хоёр улсын засгийн газрын хооронд байгалийн нөөц, экологи, химийн аж үйлдвэр болон анагаах ухааны салбарт харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үзэг зурлаа. Айлчлалын дүнгээр цаашид хоёр улсын харилцааг бэхжүүлэх тухай болон Орос-Вьетнамын хооронд стратегийн түншлэлийн тухай хамтарсан Тунхаг бичгийг батлав.