Филиппины “Хайянь”супер хүчтэй хар салхины улмаас арван мянга гаруй хүн амиа алдаад байна. Байгалийн гамшигийн үр дагаварыг арилгахад туслахаар Орос улсын ОБЯ-ны аврагчид Филиппиныг зорьлоо.Ил-76 ачааны хоёр том онгоц гамшигт нэрвэгдсэн нутгуудад зөөврийн эмнэлэг болон “Центроспас” төвийн эмч нар, сэтгэл зүйчид болон аврагчдыг хүргэнэ.

Зөөврийн эмнэлгийн бүрэлдэхүүнд янз бүрийн мэргэжлийн эмч нар байгаагийн дотор мэс засалчид, унтуулагч эмч, сэхээний болон дотрын эмч нар оржээ. Зөөврийн эмнэлгийн техникийн хангамж мэргэжилтнүүдэд хээрийн нөхцөлд хүнд мэс заслууд хийх боломж олгож байна.

Гэхдээ энд тахлын мэргэжилтнүүд илүүтэй эрэлт хэрэгцээтэй байна гэж биофизикч эмч Нелли Соседова ярьж байна. Учир нь “Хайянь” хар салхины учруулсан гамшигийн улмаас халдварт тахал өвчнүүд гарах магадлал их байна.

«Ундны ус хүрэлцээ муутайгаас хүн аливаа ус, шандыг хайхад хүрээд байна. Хэрвээ ус патологийн вирустай байх юм бол, энэ нь яриангүй маш аюултай байх болно. Эх газраас, олон цогцстой булшнуудаас, суваг шуудуунаас ирэх тахлын вирус их аюултай. Энэ бол тахал өвчнүүдийн эх үүсвэр» гэж Нелли Соседова хэллээ.

Мөн Филиппинд ойртож байгаа халуун орны бороо, салхи нь хүчтэй хар болж хувирч мэдэхээр байна. Филиппины цаг уурчдын мэдээлж байгаагаар, “Зорайдо” нэртэй салхи нь “Хайянь” супер хар салхины мөрөөр өнгөрч магадгүй аж.

Хэрвээ ийм юм болох юм бол, гамшигийн районуудад ажиллаж байгаа бүх аврах албануудын ажил хүндрэнэ.Сануулахад, Филипинны олтриг 24 дэхь удаагийн “Хайянь” хүчтэй хар салхинд нэрвэгдсэн. Гамшигийн голомтод салхины хурд цагт 275 км байсан бөгөөд, үе үе цагт 310 км хүрч байсан.