Сибирийн эрдэмтэд төрөл бүрийн өнгийн төмс гаргаж авчээ. Нил ягаан, хөх, улаан өнгийн төмс удахгуй худалдаанд гарна. Мэргэжилтнүүдийн яриагаар, ийм төмс их хэмжээний төмсний гурил болон хүний бие мах бодид таатай нөлөөлөх антиоксидантуудыг агуулсан байна.

Ер бусын селекцийн төмсийг Сибирийн Колпашево хотод гаргажээ.Өнгөт төмсийг гаргахад тэд таван жил хөдөлмөрлжээ. Тэд цаашид нил ягаан, хөх, улбар шар, улаан өнгийн ногоо гаргаж авахаар төлөвлөөд байна.

Сибирчууд өмнөд солонгосын эрдэмтдээс энэхүү санааг зээлдсэн. “”Төмс. Орос-2007” үзэсгэлэнд тэд нил ягаан төмсөөр оролцсон. Таван жилийн өмнө оросын эрдэмтэд халуун орны төмсийг орон нутгийн нөхцөлд тохируулан ургуулах гэж оролдсон. Одоогоор нил ягаан, хөх-нил ягаан болон улаан өнгийн төмс гаргаж аваад байна.

Өнгөт төмсийг судлах явцад энэ нь хүний бие мах бодид хэрэгтэй антиоксидантуудаар баялаг болох нь тогтоогдсон. Химийн бүтцээрээ чихрийн шижин өвчтэй хүмүүст ашигтай байж мэднэ. Ер бусын төмс идэж байсан хэрэглэгчид тэд эрүүлжиж байгаагаа мэдэрч байсан гэж батлан хэлж байна.

Одоо өнгөт төмсийг туршилтаар тус улсын жижигхэн хоёр талбайд тарьж байна. Энэ бол “туршилт явуулагчид” юм. Тэдний гол зорилго туршилтын үрээр төмс тарьж, өөрсдийн сэтгэгдлийг эрдэмтэдтэй хуваалцах.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, өнгөт төмсийг үйлдвэрт 2020 он гэхэд нэвтрүүлэх боломжтой. Энэ үед төмс уралдааны, улсын туршилтуудыг давж гарсан байх юм. Яг одоо төмс вируст тогтворгүй буй юм. Ургамал судлаачид энэхүү селекц дээр үргэлжлэн ажиллаж байна.

Гэхдээ энэ жил эрдэмтэд нил ягаан төмсний 300 кг ургац аваад байна. Магадгүй, дараагийн хавар өнгөт төмсийг яармаг худалдаанд гаргаж мэдэх юм. Хүссэн хүмүүс өнгөт төмсний амт чанарыг үнэлэх юм уу, уг ногоог өөрийн ногооны талбайдаа тарих боломжтой.