ХКН-ын ТХ-ны 3-р бүгд хурал Хятадад шинэтгэлийг хөгжүүлэх шинэ механизмыг санал болгох байх. 5 дахь үеийн удирдагчдын шинэтгэлийн амжилт хятадын нийгмийн элитэд ямар хэтийн төлөвийг нээхээс ихээхэн шалтгаална.

БНХАУ-ын дарга Си Зинпиний санаачилсан «хятадын мөрөөдөл» нийт үндэсний үзэл санааны хувьд өрнөдөөс залуучуудад үзүүлэх үр нөлөөгөөс давамгайлах тухай Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ.

«Элитыг улсын мэдэлд авах нь» Хятадад хэр чухал юм бэ? 90-д онд гадаадын нэрт корпорацууд улс төрийн дээд бүлгийнхэнд гэр бүлийн холбоотой түшмэдийн хүүхдүүдийг ажилд олноор нь авч байсан.Хятадын улс төрийн дээд удирдагчдын ур хүүхдүүд, ач зээ нар Хятадад хөрөнгө оруулалтын банкууд ба хамтын үйлдвэрүүдэд ажиллаж байв.

Тухайлбал БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Вэнь Зябаогийн охин Credit Suisse,Lehman Brothers зэргийн ажилтан байсан юм. Бас нэг Еренхий сайд асан Жу Жунзийн хүү China International Capital гэдэг компанийн удирдагч болсон.

Урьд энэ нь Morgan Stanley-тэй хамт байгуулсан үйлдвэр байлаа. Гэвч тус практик ажиллагаа хятадын элит өрнөд рүү зугтан оргох хэрэг биш гэж Яков Бергер хэлээд

«Эдгээр нь чухал харилцаа холбоотой төдийгүй тэгш боловсролтой хүмүүс юм. Олонхи нь Гарвард, Йелийн их сургуулиуд дүүргэжээ. Тэднийг ажилд авсан нь нэг ёсны далдуур хахууль өгсөн төдийгүй чадавхи, хэлхээ холбоог ашиглан завшсан хэрэг боллоо.

Ингэж ажилд орсон хүмүүс үндэсний ашиг сонирхлоос ухраагүй. Тэд амины ашиг сонирхолыг бодсон ч хятадын бизнест зам тавьж байгаагаа ойлгосон» гэлээ.

Шинэтгэлийн эрин шинэ боломжийг улс дотроо, хятадын компаниудад эрэх боломж хятадын элитэд олгов. Жишээлбэл Вэнь Зябаогийн хүү Уинстон Вэнь Юньсон 2005 онд New Horizon хөрөнгө оруулалтын фондыг байгуулжээ.

Зян Зэминий ач хүү Алвин Зян Жичэн Goldman Sachs-ын сянганы салбараас гарч, хятадын Boyu Capital Advisory хөрөнгө оруулалтын компанид ажиллаж эхлэв. Энэ нь урьдын эрин улирч өнгөрсний шинж тэмдэг юм уу? Яков Бергер хэлэхдээ

«Одоо 90-д онд гадаадын корпорацуудад ажилласан хүмүүс Хятадад үр нөлөөгөө бага зэрэг алдсан байна. Тэр тусмаа авилгалтай хатуу тэмцэж байна.Өрнөдийн корпорацууд болон хөлсөлсэн этгээдүүдийг хариуцлагад татаж байна.

Иймээс дээд удирдагчдын ур хүүхэд, ач жич нарыг ажилд авах хандлага суларсан ч үргэлжилсээр байна.Гэсэн ч өрнөдийн корпорацууд үүнд тун болгоомжтой хандаж байна.Гэсэн ч гадаадын амины дунд зэргийн компаниуд тэднийг ажилд авсаар байна. Хятадад сайн хэлхээ холбоотой байх нь эдгээр компанид маш чухал болсон» гэв.

Гэвч энэ нь Хятад Улсын хувьд тулгамдсан асуудал биш гэж Яков Бергер тэмдэглээд:«Өөр ямар нэг улсыг бодоход хятадын элит эх орныхоо эрх ашгийг дээдлүүлж байна. Эх орны нь сэтгэл татах хүч их юм. Ашиг сонирхол нь эх орондоо төвлөрсэн. Эд хөрөнгөтэй болох боломж сэтгэл татах хүчийг нэмэгдүүлэв. Энэ нь ерийн үзэгдэл гэж болно» гэлээ.

Си Зинпиний санаачилсан «хятадын мөрөөдлийг» үргэлж тэтгэх хэрэгтэй. Ялангуяа шинэтгэлийн огцом эргэлтийн үед «хятадын мөрөөдөл» сэтгэл, анхаарал татах шинж чанараа жишээ нь хятадын элитын өмнө алдаж мэднэ.