Сибирийн программистууд мэдээллийг хамгаалах хосгүй системийг санал болгожээ. Энэ нь тухайн компьютерын өвөрмөц онцлогийг судлахад орших юм байна.Ухаалаг компьютер өвөрмөц графологчоор ажиллана,  товчлуурыг дарах хурд болон хурууны хөдөлгөөнөөр “хүний”, “өөрийн” гэдгийг таних юм.

Баруун Сибирийн зүүн хэсэгт орших Томскийн их сургуулийн Удирдлагын систем болон радиоэлектроникийн эрдэмтдийн бүтээсэн шинэ систем үнэтэй мэдээллүүдийг хакеруудын дайралтуудаас хамгаалахад туслана. Энэ бүгд  анх компьютер бүрт байдаг өөрийн өвөрмөц шинжүүдийг судлахаас эхэлжээ.

Хүн бүрт товчлууртай, компьютерын гартай ажиллах өөрийн гэсэн арга барил байдаг бөгөөд, хүмүүс шаардлагатай тэмдгүүдийг хайх зуураа заримдаа саатаж, заримдаа яардаг байна. “Компьютерын сонирхолтой энэхүү“ төслийн дараа их сургуулийн Тооцоолох төвийн мэдээллийн цогц аюулгүйн системийн тэнхимийн эрдэмтэд компьютерыг хамгаалах хосгүй хөтөлбөрийг боловсруулсан байна.

Томскийн судлаачдын цогц программ хүний бичэх хурдыг болон түүний аль нэгэн товчлуур дээр саатдаг эсэхийг тодорхойлно. Яагаад гэвэл, ихэнх компьютерын хэрэглэгчид тодорхой зарим товчлуурууд дээр дасгал хийдэг. Энэ нь үсгүүд, тоонууд ч байж мэднэ. Түүнээс гадна программ гарыг удаан дарж байгаагаар шалтгаалан тодорхойлох боломжтой.

Эдгээр шинжүүдээр нууц үг хийж мэдээлэл авах боломжтой тодорхой хэрэглэгчдийг таних боломжтой юм. Энэхүү мэдрэмтгий системийн давтагдашгүй чанар хэрэглэгчийн дотор гарч байгаа өөрчлөлтүүд, компьютерын гар дээр ажиллахад нөлөөлж буйг харуулна.

Программд хэрвээ хүний гар бэртвэл эрс өөрчлөгдөж болохыг ч бас тооцсон ажээ. Тэгвэл цогц программ нь нууц үгнийхээ эзнийг танихад зориулан нэг удаагийн нууц үгтэй системийг бас боловсруулаад байна.

Томскийн их сургуулийн эрдэмтдийн энэхүү программ туршилтыг амжилттай давж, одоо захиалагчдаа “хүлээж байна”.